Аргут гол
Аргут гол (Орос: Аргут) нь Оросын Холбооны Улсын Алтайн Бүгд Найрамдах Улсын нутгаар урсдаг, Катунь голын баруун цутгал юм.
Аргут | |
---|---|
Адаг | Катунь |
Урт | 232 км |
Өндрийн ялгаа | Катунь гол->Обь мөрөн->Карын тэнгис |
Газар зүй
засварлахАргут гол 232 км урт (Ак-Алахаг оролцуулаад) бөгөөд ус цуглуулах талбай нь 9550 км2.[1] Урсгалын 40% нь мөсөн гол, мөнх цасаар (ялангуяа Таван Богд уулын хойд талаас), 34% нь улирлын цасаар, 17% нь борооны усаар, 9% нь гүний усаар тэжээгддэг аж. Аргут гол 11-р сард хөлдөж, 4-р сард гэсдэг.
Эшлэл
засварлах- ↑ Река Аргут (Ак-Алаха) Оросын Холбооны Улсын Ус Зүйн Лавлах (оросоор)