Аньсань

— «Аньсань хот» гээд холбогдов —

Аньса́нь (үсэгчлэн буулгавал худам монголд тохирох Ансан, үгчлэн буулгавал монгол кирилд тохирох Аньсаана, солонгосоор ихэвчлэн бүтнээрээ 안산시 - [ань-саань ший] гэдэг, орос кирилээр Анса́н, англи латинаар Ansan) бол Өмнө Солонгос улсын Кёнги аймагт байдаг, эргэн тойрон Шар тэнгис болон Шихөн, Аньян, Күньпу, Үйван, Сүвонь, Хуасон долоон нутгаар хүрээлэгддэг 714,956 (2012 оны тооцоо) хүнтэй хот (ши) юм. Дотроо Таньвонь, Санлог гэх 2 дүүрэг (кү), тэдгээрийн 25 хороо (тун)-г агуулдаг.

Улаан нь Өмнө Солонгос орон Кёнги аймаг дахь Аньсань хотын нутаг

ЗурагЗасварлах