Анчин хүний 10 цээрлэл
Энэ өгүүлэлд цэвэрлэгээ шаардлагатай байна. Та үүнийг цэвэрлэж Монгол Википедиад хувь нэмрээ оруулж болно. |
Дундад зууны үе, тухайлбал Чингис хааны үед ав хомрого хийх нь цэргийн сургуулийн нэгэн хэсэг байжээ. Ан амьтныг агнахдаа баримталж ирсэн монголын ёс заншил нь юуны өмнө анчин хүний арван цээрлэл юм.
• Сүрэг амьтдыг сүргээр нь агнах
• Хэрэгцээнээс илүү олон ан авлах
• Онцгой содон өнгө, зүс, хэлбэртэй ан алах
• Шинэ нутагт шилжин яваа ан амьтан, өөрөөр хэлбэл тэр нутагт урьд өмнө үзэгддэггүй байсан ан амьтныг агнах
• Хээлтэй амьтан, зулзага дагуулж яваа амьтныг алж хөнөөх
• Чоно болон бусад махчин амьтанд хөөгдөж амь зулбан яваа амьтныг алж хөнөөх
• Орооны үед холбоотой байгаа амьтныг алах
• Сүргийн толгойлогч ан амьтныг алах
• Алсан ангийн цусаар газрын хөрс бохирдуулах
• Ан амьтан цуглаж ирдэг газар ус, хужир мараан дээр улай гаргахыг цээрлэнэ.
Энэхүү арван цээрлэх ёсыг зөрчсөн хүнийг анчин бус алуурчин гэж үздэг ажээ. Үүнээс гадна анчин хүний баримталдаг зарим ёсыг дурьдвал:
• Ан амьтныг агнахдаа тарчилган зовоох
• Ан амьтныг авлах улирал хугацаанаас өмнө нь ан хийх
• Ан амьтны үүр нохой ичээ (орон гэр)-ийг эвдэж сүйтгэх, бусниулах
• Нүхэнд ус цутгах, утах, хавх зүүх, хор тавих зэрэг аргаар ан агнахыг цээрлэдэг. Энэ нь ан амьтныг тарчилган зовоож алахгүй гэсэнтэй холбоотой.
• Ижил хосоороо яваа (эр эмээрээ) ан амьтныг алахыг цээрлэнэ. Өөрөөр хэлбэл хос амьтны нэгийг өнчрүүлэхгүй гэсэн өрөвч сэтгэл юм.
• Ан амьтныг алахдаа ид бах болгоддоггүй, монголчуудын шүтлэг бишрэлийн ёсоор бол ан амьтан бол газрын эзний (савдаг) мэдлийн юм. Тийм учраас харин газрын эзнээс уучлал гуйж, гэмээ наманчилдаг ёстой.