Антуан Ватто (1684-1721)-тансаг сэдвийг үндэслэгч, халуун дотно сэтгэл, уян зөөлөн байдлыг төрүүлсэн, яруу сайхан зохиомжуудаа бүтээж байв. Түүний шилдэг бүтээлүүд нь реалист чиглэлээр бүтсэн ч язгууртны хүрээллийн талд зогсож байлаа. Зураач амьдралыг нарийн ажигладаг, бүтээлд нь тэнүүлчид, гар урчууд, тариачид, хөгжимчид, цэргүүд, жүжигчид байдаг боловч тэдний эерэг хээнцэр гоё хатагтай, ганган харцуул, хар арьст зарц нарыг сүлжилдүүлэн үзүүлсэн байдаг. Зураачийн сэтгэлийг нүүрний үл ажиглагдам хувьсал, гэнэтийн өөрчлөлт, мөрөөдөмтгий, гунигтай, ёжтой зэрэг байдлууд татаж байв. АнтуанВатто Фландрийн хил дээр төрж, 18 насандаа Парист иржээ. Энд амьдралын хүнд хүчир замыг туулж өнгөрүүлсэн ба өвчтэй, ганцаардмал, бодлогошронгуй хүн байжээ. Тэгээд ч тэр үү, тухайн үеийнхэн нь Ваттог уран бүтээлдээ үргэлж сэтгэл хангалуун бус байсан гэлцдэг байжээ. Тэрээр уран бүтээлийн гараагаа аж байдлын сэдвээр эхэлсэн.

Антуан Ватто
Розальба Каррьерагийн зурсан хөрөг, 1721


Цахим холбоос

засварлах
  Commons: Антуан Ватто – Викимедиа дуу дүрсний сан