Антлиагийн орд
Антлиагийн орд нь өмнөд огторгуйн бүсэд ажиглагддаг. Антлиа гэдэг нь шахуургадах гэсэн утгатай латин үг бөгөөд агаарын шахуурга гэсэн утгыг илэрхийлжээ. Анхны нэр Антлиа Пнематика нэрийг нь Николас-Лиус де Лакайле 18-р зуунд өгсөн боловч Жон Хершел нэрийг нь дараа нь товч болгожээ. Арго Навис ордын ойролцоо оршдог бөгөөд өмнөдийн 49-р өргөргөөс хойш сайн ажиглагддаг.
Антлиа нь бүдэг орд ба хамгийн тод од нь улбар шар аврага Алфа Антлая ба гэрэлтэлт нь 4,22-4,29 болдог хувьсдаг од юм. S Антлая нь хос одны систем бөгөөд нэг нь нөгөөгийнхөө өмнө гарснаар гэрэлтэлт нь өөрчилөгддөг. Хэт ойр байрлалтай учир эдгээр одод нь нэг өдөр нэгдэх болно. Антлиад мөн гариг дагуултай болох нь мэдэгдсэн HD 93083 ба WASP-66 хос оддын систем байдаг мөн NGC 2997 мушгиа галактик ба Антлиа одой галактикууд байдаг. Антлиагийн орд нь 238,9 хавтгай дөрвөлжин градус эзэлдэг ба тэнгэрийн 0,579% зайг эзэлнэ, 88 орчин үеийн ордоос 62-т ордог.