Харилцагч, хадгаламж эзэмшигч, хувьцаа эзэмшигч нарт 122 тэрбум төгрөг, дөрвөн сая ам. доллар хохирол учруулсан хэрэгт холбогдон “Анод”-ын гэх дуулиантай хэрэг 2008 оноос хойш шалгагдаж эхэлсэн. Баянзүрх дүүргийн шүүхээс “Анод” банкны ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, Гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа, Тамгын газрын дарга Л.Уламбаяр, зээлийн газрын захирал Э.Оуюнсүрэн, зээлдэгч Ж.Гантулга нарыг банкны хууль тогтоомж зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсан, бусдын эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцжээ. Түүний зэрэгцээ Н.Даваа 2008 оны сонгуульд нэр дэвшихдээ Л.Уламбаяртай хамтран банкнаас нэг тэрбум төгрөг завшиж сурталчилгаандаа ашигласан нь тогтоогдсон байна. Д.Энхтөр хувийнхаа “Интерпэй” компанийн түрээсийн төлбөрт банкнаасаа их хэмжээний мөнгө завшиж төлсөн нь ч тогтоогдсон аж.

Анхан шатны шүүх Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарт найм, Н.Даваа, Л.Уламбаяр нарт зургаан жилийн хорих ял оноож, тус бүр 1-2 сая төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэсэн болно. Мөн 2009 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу тус бүрээс нь гурван жилийн ялыг нь хасаж, Д.Энхтөр, Э.Гүр-Аранз нарыг тав, нөгөө хоёрыг нь гурван жил хорих ял биеэр эдлүүлэх шүүхийн шийдвэр гаргасан болно.

[1]

Эх сурвалж

засварлах
  1. ""Анод"-ын хувьцаа эзэмшигчдийн хохирлыг төрөөс гаргуулахаар шийдвэрлэв".