Анжелина Жоли нь 1975 оны зургаадугаар сарын 4-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод төрсөн кино найруулагч, кино зохиол бичигч, кино үйлдвэрлэгч болон жүжигчин юм. Тэрээр хэвлэл мэдээллээр дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэж нэрлэгдэх нь элбэг.

Анжелина Жоли
Angelina Jolie
Анжелина Жоли 2014 онд
Анжелина Жоли 2014 онд
Бүтэн нэр Анжелина Жоли Питт
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1975 оны 6 сарын 4
Төрсөн газар Лос-Анжелес, КалифорниАмерикийн Нэгдсэн Улс
Урьдны гэр бүл Жонни Ли Миллер (1996-2000)
Билли Боб Торнтон (2000-2003)
Брэд Питт (2014-2016)
Танил үе 1982—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал Оскар (2000)
Алтан бөмбөрцөг (1998, 1999, 2000)
Гильд (1999, 2000)
Жин Хершолтын хүмүүнлэгийн шагнал (2014)
Анжелина Жоли

Түүний олон улсад анх танигдсан нь бүтээл нь компьютерийн тоглоомын баатар болох Лара Крофт буюу Томб Райдер (2001) киноны гол дүр юм. Үүний дараах амжилт олсон бүтээлүүдэд Mr. & Mrs. Smith (2005), Wanted (2008), Salt (2010) зэрэг кино орно. Жүжигчиний амжилтаараа Анжелина нь гурван удаа алтан бөмбөрцөг, хоёр удаа Screen Actors Guild Awards болон Girl, Interrupted (1999) киноны туслах дүрд тоглон шилдэг туслах дүрийн жүжигчнээр шалгаран оскарын шагнал хүртсэн байна.

Бага нас засварлах

Анжелина Жоли нь кино жүжигчин Жон Войгт болон Марчелине Бертрандын охин юм. Түүний ах Жамес Хавен нь мөн жүжигчин бөгөөд дууны зохиолч Чип Тайлорын ач охин болон төрсөн. Анжелинагийн аав нь герман болон словак гаралтай бол ээж нь канад, нидерланд болон герман гаралтай хүмүүс аж.

Түүний эцэг эх 1971 оны арванхоёрдугаар сарын 12-нд гэр бүл болсон боловч тун удалгүй 1976 онд тусдаа амьдрах болсон байна. Ингээд 1978 онд түүний эх Бертранд гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргасан ба энэ 1980 оны дөрөвдүгээр сард хуулиар баталгаажсан байна. Эцэг эх салсаны дараа Анжелина өөрийн ахын хамт ээж дээрээ өссөн. Эх нь салсаныхаа дараа Билл Дайтай суун хоёр хүүхдээ аваад Нью-Йорк хот руу нүүсэн байна. Түүний аав нь ах дүү хоёрыг сургуулийн амралтаар нь киноны бичлэгт ихээр дагуулан явдаг байснаас бусдаар нэг их уулзах боломжгүй байжээ.

Жүжигчний гараа засварлах

Lookin’ to Get Out гэх инээдмийн кинонд анх удаа 1982 онд дэлгэцийн бүтээлд оролцжээ. Түүний аав нь тус киноны голд дүрд тоглож байсан бол Анжелина ээжтэйгээ хамт туслах дүрд тоглосон байна. Аав нь сүүлд 1980 онд хийсэн энэ киноны зураг авалтын талаар дурсахдаа "Анжелинад их уйтгартай байсан байх, гэхдээ тэр бидний жүжиглэлтийг хулгайлсан, учир нь үнэн сэтгэлээсээ тоглосон"[1] хэмээн өгүүлсэн байдаг.

Өөрийн анхны мэргэжлийн жүжигчний дүр нь Ленни Кравитцын дууны клип болох Stand by My Woman, болон Антонелло Вендиттисын Alta Marea (хоёулаа 1991онд хийгдсэн), Леомонхеадс хамтлагын It’s About Time зэрэгт тоглосоноор эхэлсэн байна.

Уран бүтээл засварлах

Кино жүжигчнээр
  • 1982: Lookin’ to Get Out
  • 1993: Angela & Viril (богино хэмжээний кино)
  • 1993: Alice & Viril (богино хэмжээний кино)
  • 1993: Cyborg 2
  • 1995: Without Evidence
  • 1995: Hackers
  • 1996: Love Is All There Is
  • 1996: Foxfire
  • 1996: Mojave Moon / Desert Affairs
  • 1997: Playing God
  • 1997: True Women
  • 1997: George Wallace
  • 1998: Gia
  • 1998: Hell’s Kitchen
  • 1998: Playing by Heart
  • 1999: Pushing Tin
  • 1999: The Bone Collector
  • 1999: Girl, Interrupted
  • 2000: Gone in Sixty Seconds
  • 2001: Lara Croft: Tomb Raider
  • 2001: Original Sin
  • 2002: Life or Something Like It
  • 2003: Beyond Borders
  • 2003: Lara Croft Tomb Raider: The Cradle of Life
  • 2004: Taking Lives
  • 2004: Sky Captain and the World of Tomorrow
  • 2004: The Fever
  • 2004: Alexander
  • 2005: Mr. & Mrs. Smith
  • 2006: The Good Shepherd
  • 2007: A Mighty Heart
  • 2007: Beowulf
  • 2008: Wanted
  • 2008: Changeling
  • 2010: Salt
  • 2010: The Tourist
  • 2014: Maleficent
найруулагчаар
  • 2007: A Place in Time (баримтат кино)
  • 2011: In the Land of Blood and Honey
  • 2014: Unbroken
кино зохиолчоор
  • 2011: In the Land of Blood and Honey
киноны продюсер
  • 2005: Lovesick
  • 2005: A Moment in The World
  • 2011: In the Land of Blood and Honey
  • 2014: Unbroken

Цахим холбоос засварлах

  Commons: Анжелина Жоли – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл засварлах

  1. For a Fighting Machine, A 'Bad Girl' Image Is Good The New York Times 2001-06-17