Рүүт гэдэг нь Линукс үйлдийн системийн администратор эрхийг хууль бусаар авахыг хэлнэ. Андройд нь 1.5 хувилбараасаа эхлэн линукс кернэл ашиглаж эхэлснээр рүүт гэдэг үг маш хурдан тархав. Өөрөөр хэлбэл линукс кернэл ашигласнаар системийн хувьд хагас хаалттай болсон ч рүүтний тусламжтайгаар бүрэн эрхийг авч болхоор болов. Root-ийг дотор нь 3 ангилна:

  • Full Root - Нэрнээс нь хархад ойлгомжтой байх бүрэн рүүт.
  • Shell Root - Фүлл рүүтээс арай бага боломжтой, гэхдээ / system файлуудийг өөрчлөж болно
  • Temporary Root - Түр зуурийн рүүт. Хэрвээ full Root авч чадахгүй бол, temporary-аар ашиглаж болно. Гэхдээ утсаа унтраавал рүүт эрх алга болдог.
Рүүт хийсэн андройд гар утасны харагдах байдлийг хүссэнээрээ өөрчилж болно

Root хийснээр авч болох зүйл:

  • 1. Сток аппликэйшн буюу оператороос суулгагдсан программуудыг устгаж болно.

Жишээ нь монголд солонгосын SKT операторын утас маш ихээр орж ирдэг билээ. Нөгөө хоёр операторуудаа бодвол маш их хэмжээний хэрэггүй програмтай. T-cash T-store Cyworld Melon гэх мэт монголд ашиглах боломжгүй програмаа рүүт эрхийн тусламжтайгаар устгаж болно. Эдгээр аппликэйшнүд нь утасны баттерэй маш их үрж цэнэг хурдан дуусгадаг муу талтай.

  • 2. Custom Rom буюу тусгай баг, хувь хүний хийсэн үйлдлийн систем суулгах.

Custom rom суулгаснаар солонгос утсанд тулгардаг 80 үсэгны хязгаар, баттерэй хурдан дуусах гэх мэт асуудлийг шийднэ. Гэхдээ заримдаа камер, wi-fi гэх мэт зүйлс ажиллахгүй байх тохиолдол олон.

  • 3. Утасныхаа хүчин чадлыг ихэсгэх. 2-3 жилийн өмнөх утаснууд дээр шинээр гарсан үйлдлийн систем суулгатал гацаад, ачааллаа дийлэхгүй унтрарч байвал CPU гээ ихэсгэн энэ асуудлийг байхгүй болгоно.