Андо Момофүкү
Андо Момофүкү (1910 оны 3-р сарын 5 - 2007 оны 1-р сарын 5) бол Тайвань-Японы зохион бүтээгч, бизнесмен, Nissin Food Products Co., Ltd.. компанийг үүсгэн байгуулагч юм. Тэрээр бэлэн гоймон, аягатай гоймон гэдэг ойлголтыг анх гаргаж ирсэн юм.
Андо Момофүкү жинхэнэ нэр нь У Байфу бөгөөд 1910 оны 3 сарын 5-нд Японы эзэмшилд байсан Тайванд чинээлэг Тайван гэр бүлд мэндэлжээ.
Эцэг эх нь нас барсаны дараа Тайнан-чо гэдэг газар өөрийн нэхмэлийн үйлдвэрлэл эрхэлдэг өвөө, эмээ дээрээ өссөн Андо 22 насандаа 190,000 йенээр жижиг нэхмэлийн компани байгуулжээ.
1933 онд Рицумейкан их сургуулийн оюутан байхдаа Осакад хувцас үйлдвэрлэл, худалдааны жижиг компани байгуулж, дэлхийн 2-р дайны дараа Тайван Хятадын мэдэлд шилжих үед Японы иргэн болохыг сонгож, хамгийн түгээмэл Япон нэр болох Андо гэх нэрийг өөртөө сонгов.
Кареер
засварлахНишинийг үүсгэн байгуулсан нь
засварлах1948 онд татвараас зайлсхийсэн хэргээр 2 жил хоригдож, компани нь ч дампуурчихав, уг нь татварт өгөх мөнгөө их сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгодог байж л дээ. Шоронгоос гараад давсны худалдаа эрхэлсээр Осака мужид Ниссин гэдэг гэр бүлийн жижиг бизнес эхлүүлж чадлаа. Дайны дараагийн жилүүдэд Япон улс хүнсний хангамж муутай, улсаас ард иргэддээ Америкаас тусламжаар ирсэн улаан буудайн талх идэж байхыг хүсэх үед Андод яагаад гоймон биш харин талх идэхийг санал болгож байгааг гайхдаг байв.
Чикин рамэнийг бүтээсэн нь
засварлахИнгээд гоймон үйлдвэрлэх санаа төрж “хүмүүс идэх хоолоор дутахгүй байсан цагт дэлхий дахинд энх тайван цаг ирнэ” гэдэг итгэлтэйгээр боловсруулж, хатаасан бүтээгдэхүүн гаргах гэсэн олон удаагийн оролдлого нь бүтэлгүйтсэний эцэст 1958 оны 8 сарын 25-нд анхны савлагаатай урьдчилж боловсруулсан “Чикин Рамен” /chikin ramen/-аа худалдаанд гаргав. Тухайн цаг үед энэ гоймон тансаг хэрэглээнд тооцогдож, 35 йен буюу 2019 оны ханшаар 15800 төгрөг буюу тухайн цаг үед худалдаанд байсан удон, собагийн үнээс даруй 6 дахин үнэтэй байжээ. Харин 2016 онд “Чикин Рамен”-ны үнэ 3120 төгрөг болсон. Үнэтэй байсан бэлэн гоймонгийн үнэ хямд болсоор борлуулалт нь нэмэгдсээр, 1972 онд Нагано мужид дэгдсэн үймээний үеэр ажилласан цагдаа нар бэлэн гоймон идэж байгаа нь цацагдсанаар брэндийг улс даяар дэлгэрүүлсэн бол цаашлаад дэлхий дахины хэрэглээ болж 2009 оны байдлаар дэлхий даяар 98 тэрбум бэлэн гоймон борлуулагджээ.
Аягатай гоймонгийн бүтэлгүйтэл
засварлах1974 оноос Ниссин компани хүнсний агентлагийн магтаж, сайшаан байж зөвлөснөөр аягатай будааг борлуулж эхэлсэн боловч улаан буудайнаас илүү үнэтэй байснаас жилийн дотор бүтэлгүйтэн, энэ бүтэлгүйтлээс болоод “магтаал дотор урхи нуугдаж байдаг” / "魔法のラーメン発明物語" There is a trap in compliments/ гэсэн үгээ номондоо тэмдэглэн үлдээж байв.
Салбарын гишүүнчлэл
засварлах1964 онд бэлэн гоймонгийн үйлдвэрлэлийг сурталчилах зорилгоор Бэлэн хүнсний үйлдвэрлэлийн холбоог байгуулсан нь шудрага өрсөлдөөн, бүтээгдэхүүний чанарын удирдамжийг тодорхойлж, үйлдвэрлэсэн огноог савны дээр тэмдэглэх зэрэг хэд хэдэн стандартыг нэвтрүүлжээ.
Хувийн амьдрал ба үхэл
засварлах1966 онд Япон бүсгүй Масако Андотой гэр бүл болж, албан ёсоор Японы иргэн болсон, хосууд 2 хүү, 1 охинтой болсон.
Андо Момофүкү урт насалсан шалтгаанаа өдөр бүр бэлэн гоймон идэж, гольф тоглосноос болсон хэмээсээр 2007 оны 1 сарын 5-нд зүрхний дутагдлаас болж таалал төгсжээ.
Нас барсны дараа
засварлахТүүний амжилтын тухай “The New York Times” нийтлэл бичиж, 2008 онд Осака мужийн Икедад бэлэн гоймонгийн музей нээгдэж, түүнд зориулан мөнгөөр цутгасан баруун гартаа аягатай бэлэн гоймон барьсан хөшөөг босгожээ.