Андерсон Варежао

Андерсон Франса Варежао (порт. Anderson França Varejão, 1982 оны есдүгээр сарын 28-нд Эспирито Санто мужийн Санта Тереза хотод төрсөн) — Бразилын сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Кливленд Кавальерс багийн хүчний довтлогч болон төвийн тоглогчийн байрлалд тоглодог. Варежао Испанийн Барселона (2002—2004) багаас 2004 оны драфтад оролцон №30-аар Орландо Мэжик багт сонгогдсон ч тоглогч солилцоогоор Кливленд Кавальерс багт иржээ. Шинэ улиралдаа 54 тоглолтонд оролцож дунджаар 4.9 оноо, 4.8 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн үзүүлэлт үзүүлжээ.[1] Хувийн дээд үзүүлэлт бүхий самбараас бөмбөг авалтаа 2006 оны арваннэгдүгээр сарын 17-нд Нью Орлеанс Пеликанс багийн эсрэг тоглолтонд "17" хийж байв.[2] Харин оноо авалтын тухайд 2008 оны арваннэгдүгээр сарын 7-нд Индиана Пэйсерс багийн эсрэг тоглолтонд хийжээ.

Товч мэдээлэл засварлах

  • Өндөр — 211 см
  • Жин — 118 кг
  • Өмсгөлийн дугаар — 17

Эшлэл засварлах

  1. "Anderson Varejao Profile". Basketball-reference.com. Retrieved 2012-01-22.
  2. "Anderson Varejao 2006–2007 Game Log". Basketball-reference.com. Retrieved 2012-01-22.

Холбоос засварлах

  Commons: Андерсон Варежао – Викимедиа зураг, бичлэг, дууны сан