Англи Хэлний Толь
"Англи Хэлний Толь", заримдаа "Жонсонгийн Толь" хэмээх нэрээр хэвлэгддэг, 1755 оны 4-р сарын 15-нд Самуэль Жонсон бичиж, хэвлүүлсэн бөгөөд энэ нь Англи хэлний түүхэнд хамгийн нөлөө бүхий толь бичгүүдийн нэг юм.
Тухайн үед хэвлэгдэж байсан толь бичгүүдэд сэтгэл ханамжгүй байдал байсан тул 1746 оны 6-р сард Лондонгийн номын худалдаачдын бүлэг Жонсонтой толь бичиг бичих гэрээ байгуулж, 1,500 гуини (£1,575) (2024 оны ханшаар ойролцоогоор £310,000) гэсэн төлбөрөөр тохиролцов. Жонсон үүнийг 3 жилийн дотор дуусгана гэж хэлж байсан боловч 7 жилийн дараа дуусгасан байна. Тэрээр ганцаараа энэ ажлыг хийсэн бөгөөд зөвхөн номнуудын доторхи жишээ ишлэлүүдийг бичихэд бичиг хэргийн туслах авсан гэдэг юм. Жонсон амьд ахуйдаа хэд хэдэн засварлагдсан хэвлэл гаргасан. Оксфордын Англи Хэлний Толь 173 жилийн дараа бүрэн дууссан тул Жонсоны толь нь Англи хэлний хамгийн шилдэг толь бичиг гэж тооцогдож байв. Уолтер Жексон Бэйтийн хэлснээр, энэ толь нь "судалгааны хамгийн том амжилтуудын нэгт тооцогддог бөгөөд магадгүй ганц хүний хийсэн хамгийн том ажил, хэдий богино хугацаанд байсан ч тухайн үед үүссэн хүндрэлүүдийг даван туулсан" гэж үзжээ.
Түүхийн Үндэс
засварлахНийтийн дундах уншлагын түвшин нэмэгдэж, хэвлэх болон ном бэхлэх техник технологийн ахиц дэвшилтэй хамт ном, текст, газрын зураг, брошур, сонингууд нийтэд өргөнөөр хямд үнээр хүрэх боломжтой болсон. Жонсоны толь нь Англи хэлний анхны толь бичиг биш бөгөөд анхны арван орчим толь бичгийн нэг ч биш байсан. Өмнөх 150 жилийн хугацаанд Англид 20 гаруй толь бичиг хэвлэгдсэн бөгөөд эдгээрээс хамгийн анхны нь 1538 онд Сэр Томас Элиотын латин-англи хэлний "үгийн толь" байсан юм.