Америк-Оросын харилцаа

Америк-Оросын харилцаа гэж дэлхий нийтийн аюулгүй болон тогтвортой байдалд шууд болон шууд бусаар нөлөөлдөг цөмийн зэвсэгтэй АНУ, ОХУ-ын хоёр талын харилцаа юм.

Америкийн Нэгдсэн Улс, Оросын хаант улс анх 1807 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон гэж үздэг.

Харилцааны он цагийн товчоон

засварлах
  • 1780-1783: АНУ анх Оросын хаант улсад суух Элч төлөөлөгчөө томилсон.
  • 1790: "Оросын Америк"-т (Аляска) оросын анхны суурингууд бий болж эхэлсэн.
  • 1803: Орост АНУ-ын анхны консулыг хүлээн авсан.
  • 1807: АНУ дахь Оросын Төлөөлөгчийг томилсон (12-р сар)
  • 1809: АНУ болон Оросын хаант улс харилцан Элчин төлөөлөгч нараа томилсон.
  • 1812: АНУ-ын Калифорнид оросууд "Росс" цайз байгуулсан.
  • 1832: АНУ, Оросын хаант улс хоорондын худалдаа, далайн тээвэрийн тухай гэрээ /Трактат/ байгуулсан.
  • 1853: Америк-Оросын худалдааны компани байгуулагдсан (англи. American Russian Commercial Company, ARCC) .
  • 1854-1855: Крымын дайны явцад америкийн хүмүүнлэгийн төлөөлөгчийн газар байгуулсан.
  • 1857: Америкад Орост зориулсан цэргийн усан онгоц барьж эхэлсэн.
  • 1867: Аляскыг АНУ худалдаж авсан.
  • 1871–1872: Оросын II Александр хааны 4 дахь хүү Алексей АНУ-д зочилсон.
  • 1878: АНУ-ын Ерөнхийлөгч асан Улисс Грант Орост зочилсон.
  • 1891-1893: Орост болсон өлсглөнд туслах зорилгоор америкаас тусламж хүргүүлсэн.
  • 1904-1905: Орос-Японы дайн
  • 1905: Портсмутын (Нью-Хэмпшир муж) энхийн Гэрээ
  • 1917: Оросын социалист хувьсгал: АНУ Оросын түр Засгийн газрыг хүлээн звшөөрсөн.
  • 1917: Большевикуудын Октябрын хувьсгал
  • 1933: АНУ Зөвлөлт Холбоот улсын хүлээн зөвшөөрөв.
  • 1939: Молотов-Риббентропын нууц гэрээ байгуулсан.
  • 1941: Герман Зөвлөлт Холбоот улс руу довтлов. АНУ Дэлхийн хоёрдугаар дайнд орохоо мэдэгдэв.
  • 1943: Тегераны бага хурал
  • 1945: Ялтын бага хурал
  • 1945: Герман бууж өгөв
  • 1945: Потсдам дахь уулзалт.
  • 1946: У.Черчиллийн «Төмөр хөшигний» тухай Фултоны үг.
  • 1947: Эдийн засгийн тусламж үзүүлэх АНУ-ын Маршаллын төлөвлөгөө.
  • 1949: Умар Атландын гэрээний орнуудын байгууллага үүсэв. /НАТО/
  • 1949: ЗХУ-ын анхны цөмийн зэвсгийн туршилт.
  • 1950-1953: Солонгосын хойг дахь дайн.
  • 1952: АНУ-ын ус төрөгийн бөмбөг.
  • 1953: И.Сталин нас барсан.
  • 1955: Варшавын гэрээний байгууллага үүсэв.
  • 1956: Польшид бослого гарав.
  • 1956: Унгарт бослого гарав.
  • 1957-1958: Анхны хиймэл дагуул болон сансрын төлөөх өрсөлдөөн.
  • 1959: Н.Хрущёв 9-р сард АНУ-д 2 долоо хоног айлчилж, Ерөнхийлөгч Д.Эйзенхауэртай уулзсан.
  • 1959: Антарктикийн тухай гэрээ.
  • 1960: 5-р сард америкийн «У-2» онгоцыг ЗХУ-ын нутагт соноосон.
  • 1961: Берлины асуудал.
  • 1962: Карибын тэнгисийн зөрчилдөөн.
  • 1963: «Халуун шугам» удирдлага хоорондын шууд холбогдох телефон утасны суваг нээв.
  • 1963: Цөмийн зэвсэг туршихыг хориглох тухай Гэрээ.
  • 1965: АНУ Вьетнам руу цэргээ илгээсэн.
  • 1967: Сансрын орон зайг энхийн зориулалтаар ашиглах тухай Гэрээ.
  • 1968: Цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай Гэрээ.
  • 1968: Зөвлөлтийн цэрэг Чехословакт оров.
  • 1972: Москва дахь дээд хэмжээний уулзалт.
  • 1973: Л.Брежнев, Р.Никсон нар АНУ-д уулзав.
  • 1973: Вена дахь харилцан зэвсэг хураах асуудлаарх уулзалт.
  • 1974: Владивосток хотод 11-р сард Л.Брежнев, Ж.Форд нар уулзсан.
  • 1975: «Союз» — «Аполлон» сансрын хамтарсан хөтөлбөр.
  • 1979: Зөвлөлт Холбоот улс Афганистан руу цөмрөн оров.
  • 1980: АНУ Москва дахь Олимпын тоглолтыг эсэргүүцэв.
  • 1983: Өмнөд Солонгосын иргэний тээврийн онгоц ЗХУ-ын тэнгэрт пуужингаар харвуулж осолдов.
  • 1984: ЗХУ өвлийн Олимпын тоглолтыг эсэргүүцэв.
  • 1986: Иргэдийн телевизийн шууд уулзалт.
  • 1986: Чернобылийн цөмийн эрчим хучний станцын аваар.
  • 1986: Иргэний нисэхийн тээврийг сэргээв.
  • 1986: Исландын Рейкьявикт дээд хэмжээний уулзалт сэргээв.
  • 1987: ЗХУ дахь АНУ-ын ЭСЯ-ны байранд электрон сонсох төхөөрөмж илрүүлэв.
  • 1987: Горбачёв –жилийн онцлох хүн болов.
  • 1988: 5-р сард Р.Рейган, М.Горбачёв нар Москвад уулзав.
  • 1989: Зүүн Европод коммунизм нуран унав.
  • 1990: Хоёр Германы асуудлыг хэлэлцэж нэгдэв.
  • 1990: Ж.Буш ЗХУ-д эдийн засгийн тусламж үзүүлэв.
  • 1990: М.Горбачёв Нобелийн энхтайвны шагнал хүртэв.
  • 1991: Горбачёвын эсрэг эргэлт болж, ЗХУ задран унав.
  • 1992: Б.Ельцина АНУ-д айлчлав.
  • 1992: Вашингтонд дээд хэмжээний уулзалт болов.
  • 1994: Орос-америкийн анхны хамтарсан олон удаа ашиглах сансрын онгоцны хөтөлбөр.
  • 1995: Дэлхийн Хоёрдугаар дайнд ялалт байгуулсан 50 жилийн ойг хамтран тэмдэглэв.