Америкийн байгалийн түүхийн музей

Америкийн Байгалийн түүхийн мүзей (англи. American Museum of Natural History, товч. AMNH) АНУ-ын Нью-Йорк хотын төвд Манхэттен дүүрэгт байдаг мүзей. Тус мүзей 225 гаруй эрдэм шинжилгээний ажилтантай бөгөөд жилд 120 эрдэм шинжилгээний аялал буюу экспедиц санхүүжүүлдэг байна.

Америкийн Байгалийн түүхийн мүзей. Нью-Йорк хот.


Энэхүү мүзей дэлхийн хамгийн том байгалийн түүхийн мүзей юм. Нью-Йорк хотын Төв парк (Central Park)-ийн баруун хэсэгт хоорондоо холбоотой 25 барилгаас бүрддэг ажээ. Тэдгээр байруудад 46 байнгын үзмэрүүдээс гадна судалгааны лаборатори, одон орон судлалын төв болон алдарт номын сан байралдаг ажээ.

Уг мүзейг жил бүр 5 сая орчим хүн үзэж сонирходог байна.

Америкийн байгалийн түүхийн музейг байгуулах хууль тогтоомжид Нью-Йорк хотын захирагч Жон Томпсон Хоффман 1869 оны 4-р сард эрдэмтэн Алберт С.Бикморын зүтгэлээр гарын үсэг зурж байгуулагдсан байна. Мүзейн анхны Ерөнхийлөгчөөр Жон Вольф (John David Wolfe) ажилласан байна. Үзмэрүүдийг аривжүүлах үүрэгтэй "Зөвлөл"-д тухайлбал ирээдүйн АНУ-ын Ерөнхийлөгчийн эцэг Теодор Рузвельт (ахмад), санхүүч Жон Морган, Моррис Жесуп, бизнесмен Уильям Дож (William E. Dodge), хуульч бөгөөд дипломат Жозеф Чоут (Joseph Hodges Choate) нар орсон байна. Хотын захиргаа мүзейн байруудыг нэмж барих, мүзейн үйл ажиллагааны өдөр тутмын зардлыг хариуцах болжээ.