Амaрын хадран гэж нэрлэгддэг Amur grayling (Thymallus grubii) нь Орос, Хятад орны Амар мөрөн, Монгол орны Онон, Хэрлэн тэдгээрийн цутгал голуудад тархсан Хадрангийнхан овгийн цэнгэг усны загас юм.

Ерөнхий шинж засварлах

Нуруу хар ногоон, биеийн хажуу бүдэг ягаан туяатай, хэвэл мөнгөлөг цайвар, биеийн хажуу талс хэлбэрийн хар толботой, хажуугийн шугамааас доош толбоны хэмжээ жижгэрч бүдгэрч цөөрдөг. Нурууны сэлүүрийн суурийн урт биеийн уртын 28.5-35.5%-тай тэнцүү. Нурууны сэлүүрийн захаар хүрэн улаан жижиг толботой. Бие маш нягт дунд зэргийн хайрсаар хучигдсан. Дээд эрүүний урт нүдний дунд хүртэл үргэлжилнэ. Өөхөн сэлүүр цайвар ягаан өнгөтэй. Сүүлний сэлүүр улаавтар хүрэн өнгөтэй. Заламгайн өргөс 16- 20 (22).

Биологийн онцлог засварлах

Амарын хадран нь 30 см хүрнэ. 3-4 насандаа биеийн урт 20.6 см, жин 76 гр хүрэхэд бэлгэ боловсорч үржилд орно. Үржил 4 сарын сүүлээс ус 2.5-8.5°C хэм болоход сүрэглэн гол өгсөн түрсээ шахна. Шаамий хавч, зөөлөн биетэн, өдөрч, хаварч зэрэг усны ёроолын шавьжийн авгалдайгаар хооллохоос гадна хуурай газрын шавьж ялангуяа далавчилсан шоргоолжоор хооллоно.

 

Цэнгэг усны индикатор загас. Хүчилтөрөгчийн хангамж хамгийн ихтэй харгиа боргио бүхий чулуутай хэсгээр зонхилон амьдарна. Амарын хадран нь голын гүн хэсэгт өвөлжинө.