Амарын сугас буюу Amur ide (Leuciscus waleckii) нь Орос, Монгол, Хятад, Солонгос зэрэг орны Амар мөрний сав газарт амьдардаг Мөрөгийнхөн овгийн загас юм.

Ерөнхий шинж

засварлах
 

Амарын сугас нь улаан нүдэнтэй төстэй боловч хайрс нь жижиг, бие уртавтар. Нуруун тал бараавтар, биеийн хоёр хажуу мөнгөлөг цайвар, нурууны ба сүүлний сэлүүр бараан. Сүвийн, хэвлийн, цээжний сэлүүрүүд улбар шар өнгөтэй. Залигуур араа хоёр эгнээ буюу 3.5-5.3 цилиндр хэлбэрийн шүдтэй. Заламгайн өргөс 9-14.

Биологийн онцлог

засварлах

Агнуурын загас. Биеийн урт 30 см, жин 500 гр хүрнэ. 3-4 насандаа бэлгэ боловсорч үржилд орно. 5 сарын дундаас 7 сарын 10-д хүртэл үржинэ. Түрсээ ургамал, чулуун дээр шахна. Атуу 3,000-39,300 ширхэг түрс гаргана. Амарын сугас усны ёроолын шавьж болох хоовгон, өдөрч шавьжийн авгалдай, утаслаг замаг, хуурай газрын шавьж, усны дээд ургамлаар хооллоно. Буйр нуурын агнуурын загасны 3.0%-ийг эзэлдэг.

Нуурын эрэг орчмын ургамал элбэгтэй хэсэг, голын намуун урсгалтай булан тохойд идээшилдэг. Хавар эрт усны гүнээс голын адаг болон ургамлын үлдэгдэл ихтэй нуурын эргийн гүехэн хэсэгт нүүдэллэн ирж үржинэ. Намар орой нуурын гүн рүү нүүдэллэдэг.