Хичээнгүй Амарлингуй Гүнж

(Амарлингуй хатан-с чиглүүлэгдэв)

Хичээнгүй Амарлингуй Гүнж буюу Гүрүн и Кө жин Гүнгжү (хятадаар: 固伦恪靖公主, пининь:Gù Lún Kè Jìng Gōngzhǔ) нь Энх Амгалангийн 18-р оны (1679) 5-р сарын 27-ний өдөр Манж Чин Гүрний Энх Амгалан хааны зургаадугаар охин болон мэндэлсэн байна. Эх нь Манж Гороло овгийн хатан байсан ажээ. Энх Амгалангийн 36-р онд (1697 он) Энх Амгалан хаан зарлиг буулган "Гинггүн Элхэ Гүнжү" буюу "Хошой Гүнж" хэмээх Гүнж цол олгож, Халх Монголын Дархан чин ван Дондовдоржид их хатан болгон соёрхжээ. 1723 онд "Төрийн Гүнж" хэмээх эрхэм хэргэмээр шагнасан.

Хичээнгүй Амарлингуй Улсын Гүнж
Хичээнгүй Амарлингуй Гүнж
ТөрсөнАйсин Гиоро овогт
1679 он
Бээжин, Хориотой хот
Нас барсан1735 он
Ар Монгол, Түшээт хан аймаг
Оршуулагдсан газарОдоогийн Төв аймаг, Тэрэлж
Хөшөө дурсгалГүнжийн сүмийн "Гүнжийн Гэрэлт Хөшөө"
Яс үндэсАйсингиоро
ҮндэстэнМанж
ХэргэмГүрний гүнж
Эхнэр (нөхөр)Дархан чин ван Дондовдорж
ХүүхэдРинчендорж, Гэжэйдорж, Хаявдорж
Эцэг эхЭнх Амгалан хаан

Монголд ирэн, алтан ургийн угсаат ханы хатан болж, гурван хүү төрүүлж өсгөсөн бөгөөд Монгол нутаг, Монголчуудад ихэд элгэмсүү хандаж байсан түүнийг нас барсны дараа гэрээслэл ёсоор Монгол нутагт хөдөөлүүлсэн аж. Одоогийн Тэрэлжид орших "Гүнжийн сүм"-д Гүнж хатны шарлийг хадгалсан бөгөөд 1938 онд хүртэл хадгалагдан байв.

Холбоотой өгүүлэл

засварлах