Амаржаргалын Гансүх
Амаржаргалын Гансүх — Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд асан, 1966 онд Улаанбаатар хотод мэндэлсэн.
Төгссөн сургууль, мэргэжил
засварлах1984 онд Нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн ухааны магистр.
Ажилласан байдал
засварлах- 1990—1993 онд «Манлай» ХХК-ийн орлогч захирал
- 1997—2000 онд ТӨХ, Хууль эрх зүйн алба
- 2000—2001 онд «GTS Partners» хуулийн компанид өмгөөлөгч
- 2001—2003 онд Худалдаа хөгжлийн банкны Тамгын газрын захирал
- 2003—2004 онд «GTS Partners» хуулийн компанид өмгөөлөгч
- 2004—2006 онд ТӨХ, Газрын дарга
- 2006—2008 онд «GTS Advocates» Америк Монголын хамтарсан хуулийн компанид өмгөөлөгч
- 2008—2012 онд ЗТБХБ-ын дэд сайд
- 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд
- 2014-2016 онд УИХ-ын даргын зөвлөх
- 2017 оноос Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга
Шагнал
засварлах- 2005 он Хууль зүй албаны тэргүүний ажилтан
- 2009 он Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2010 он «Алтангадас» одон
- 2010 он МӨХ-ны "Өмгөөлөгчийн алдар" алтан медаль
- 2011 он Монголын тэргүүний өмгөөлөгч
Гэр бүл
засварлахТэрээр эхнэр 2 хүүхэдтэй.
Түүнтэй холбоотой дуулианууд
засварлах- А.Гансүх нь Халтмаагийн Баттулгатай ойр харилцаатай гэгддэг бөгөөд дэд сайд болон сайдаар ажилласан 6 жилийн хугацаанд Шинэ төмөр зам төслийг хариуцан ажиллаж байсан. Энэ хугацаанд уг төслийн нэрээр төрийн өмчийг шамшигдуулсан байж болзошгүй хэмээх үндэслэлээр сэжиглэгдэн шалгагдаж буй.
- 2015 онд Сайханбилэгийн засгийн газраас Тавантолгойн төслийн талаар Хятадын Шеньхуа, Монголын Энержи Ресурс компаниудын консорциумтай гэрээ байгуулахаар УИХ-д санал оруулахад уг гэрээг эсэргүүцэн, УИХ-аар хэлэлцүүлэлгүй буцаах талаар идэвхтэй байр суурь баримталж байв.