Амами Оошима

Амами Оошима (япон. 奄美大島, окинава: ウーシマ;[1] амами: ウシマ[2]) буюу Амами нь Кюүшү болон Окинавагийн хооронд байх Амами олтригийн хамгийн том арал юм. Амами олтриг нь Сацүнан арлуудын нэг хэсгийг бүрдүүлнэ.[3]

Амами Оошима
Гадаад нэр: 奄美大島
Хоч: Үүшима
Amami Oshima ISS019.jpg
Амами Оошима
Газарзүй
Байршил Номхон далай
Солбицол 28°19′35″N 129°22′29″E / 28.32639°N 129.37472°E / 28.32639; 129.37472Солбицол: 28°19′35″N 129°22′29″E / 28.32639°N 129.37472°E / 28.32639; 129.37472
Олтриг Амами олтриг
Талбай 712.35 км2 (275.04 хавтгай дөрвөлжин миль)
Эргийн урт 461.1 км (286.51 миль)
Хамгийн өндөр цэгийн өндөр 694 м (2,277 фут)
Хамгийн өндөр цэг Ювандакэ
Улс
Аймаг Кагошима
Тойрог Оошима
Хамгийн том хот Амами (хүн ам 44,561)
Хүн ам зүй
Хүн ам 73,000 (Огноо: 2013)
Угсаатны бүлэг Рюүкюү, Япончууд

Тус арал нь 712.35 км2 талбайтай бөгөөд 73,000 орчим хүн оршин суудаг. Засаг захиргааны хувьд Кагошима аймгийн Амами хот, Тацүго, Сэтоүчи хэмээх 2 суурин, Үкэн, Ямато хэмээх 2 тосгонд хуваагдана. Арлын газар нутгийн ихэнхийг Амами олтригийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн эзэлдэг.

Газар зүйEdit

Амами Оошима нь Японы 7 дахь том арал (Гол 4 арал, Окинава арал, Садо арлын дараа, үүнд ОХУ-тай маргаантай Курилийн арлуудыг оруулаагүй) юм. Кюүшүгээс өмнө зүгт 380 км, Окинавагаас хойд зүгт 250 км-ийн зайд оршино. Шүрэн далангаар хүрээлэгдсэн,[4] галт уулын гаралтай тус арлын хамгийн өндөр цэг Ювандакэ далайн түшнээс дээш 694 метр өргөгдсөн. Арлын баруун талд Дорнод Хятадын тэнгис, зүүн талд Номхон далай цэлийнэ.

Засаг захиргааEdit

 
Амами Оошима дахь засаг захиргааны 5 нэгж
(Амами)

Амами Оошима Кагошим аймагт харьяалагдах бөгөөд засаг захиргааны 5 нэгжид хуваагдана.

  • Амами хот
  • Тацүго суурин
  • Ямато тосгон
  • Үкэн тосгон
  • Сэтоүчи суурин

Хүн ам зүйEdit

 
Амами хот

Амами Оошима 2013 оны байдлаар 73,000 оршин суугчтай байсны 44,561 нь Амами хотод амьдарч байв.

ЭшлэлEdit

  1. ウーシマ (ja).
  2. ウシマ (ja).
  3. Teikoku's Complete Atlas of Japan, Teikoku-Shoin Co., Ltd., Tokyo, ISBN 4-8071-0004-1
  4. (September 2011) "Submerged reefal deposits near a present-day northern limit of coral reef formation in the northern Ryukyu Island Arc, northwestern Pacific Ocean: Submerged reefal deposits in the Ryukyus" (in en). Island Arc 20 (3): 411–425. DOI:10.1111/j.1440-1738.2011.00775.x.