Альфред Хармсворт

Альфред Хармсворт буюу Альфред Чарльз Уильям Хармсворт нь (1865 оны 7 сарын 15-1922 оны 8 сарын 14) нь Британийн сонин, хэвлэлийн магнат байв. Daily Mail, Daily Mirror сонины эзэн, алдартай сэтгүүл зүйг анхлан хөгжүүлж байсан бөгөөд VII Эдвард хааны үед Британийн ард түмний үзэл бодолд асар их нөлөө үзүүлсэн. Сэтгүүл зүйн түүхэнд Вискаунт Нортклифф (Viscount Northcliffe) хэмээн алдаршсан.

Альфред Хармсворт

XX зууны эхэн үед ажилчин ангийнханд зориулагдсан алдартай сэтгүүл зүйг хөгжүүлэх оролдлогууд нэмэгдэж, дуулиан шуугиантай сэдвийг онцолж байв. Гол санаачлагч нь Уильям Хармсворт байв.

Уильям Хармсворт нь дэлхийн I дайны үед, ялангуяа 1915 оны Shell компанийн хямралын талаар засгийн газрыг шүүмжилж, хүчтэй үүрэг гүйцэтгэсэн.

Түүний Amalgamated Press нь Артур Ми, Жон Хаммертон зэрэг зохиолчдыг ажиллуулдаг байсан бөгөөд түүний охин компани болох Educational Book Company нь “The Harmsworth Self-Educator”, “The Children Encyclopaedia” ба “Harmsworth’s Universal Encyclopaedia” зэргийг хэвлүүлжээ.

1908 онд The ​​Times нь өмчлөлөө өөрчилж, Уолтерын гэр бүлд харьяалагдахаа больжээ. Түүний гол эзэн нь сонины магнат Альфред Хармсворт байв. Түүний удирдлаган дор сонин нь чанартай хэвлэл хэвээр үлджээ. Вискаунт Нортклифф нь хэвлэх тоног төхөөрөмжийг сайжруулж, хэвлэлийн зардлыг гуравны нэг хувиар бууруулж чаджээ. Үүний үр дүнд дэлхийн I дайны эхэн үед сонины эргэлт ес дахин нэмэгдэж, 300 мянган хувь болжээ. The Times том хэмжээтэй 20-28 хуудас дээр хэвлэж эхлэв.