Альберто Фүжимори
Альберто Кэн-я Фүжимори (испани, Alberto Ken'ya Fujimori Inomoto, япон. 藤森 謙也; 1938 оны 7-р сарын 28-нд төрж, 2024 оны 9-р сарын 11-нд Лима хотод нас барсан) нь Перугийн ерөнхийлөгчөөр 1990 оны 7-р сарын 28-наас 2000 оны 11-р сарын 17-ныг хүртэл ажилласан, япон гаралтай Перугийн улс төрч юм. Ерөнхийлөгчөөр ажиллах үедээ Перу дахь терроризмын эсрэг амжилттай тэмцэж, макро эдийн засгийг тогтворжуулж чадсаныхаа төлөө[1][2][3][4] ихэд нэр хүндтэй байсан хэдий ч авторитари дэглэм тогтоож, хүний эрхийг зөрчиж байсан хэмээн хожим шүүгдэж байсан билээ[5][6]. Тэрээр 2008 онд төрийн эрх барьж байх үедээ үйлдсэн "хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүд"-ийнхээ улмаас шийтгэл хүлээсэн ч перучуудын гуравны хоёр нь түүний засаглалын үе дэх Фүжиморигийн манлайллыг хүлээн зөвшөөрдөг юм[7].
Альберто Фүжимори Фүжимори Кэн-я | |
---|---|
90 дэх Перугийн ерөнхийлөгч | |
Албан тушаал хашсан 1990 оны 7 сарын 28 – 2000 оны 11 сарын 22 | |
Vice President | Максимо Сан Роман (1990–92) Жайме Ёшияма Танака (1993–95) Рикардо Маркес (1995–2000) Франсиско Тудела (2000) |
Өмнөх | Алан Гарсиа |
Дараах | Валентин Паниагуа |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1938 оны 7 сарын 28 Перу, Лима |
Иргэншил | Перу, Япон |
Улс төрийн нам | Камбио 90 (1990–1999) Перу 2000 (2000) Си Кумпле (2006) Үндэсний Шинэ Нам (2007) |
Эхнэр, Нөхөр | Сузана Хигүчи (салсан) Катаока Сатоми |
Алма матер | Универсидад Национал Аграриа Ла Молина Страсбурын Их Сургууль Висконсин-Милуокигийн Их Сургууль |
Япон гаралтай[8] Фүжимори 2000 онд авлигын асуудалд орооцолдож, албан тушаалаасаа огцрохоор оролдсоны дараа Япон руу дүрвэжээ. Учир нь түүний огцрох өргөдлийг Бүгд Найрамдах Улсын Конгресс хүлээн аваагүй бөгөөд түүнийг импичментийн үндсэн дээр огцруулахаар зэхэж байв. Перугийн шүүхээс түүнийг авлига, хүний эрхийг зөрчсөн хэргээр дуудаад байсан бөгөөд Фүжимори 2005 оны 11 сард Чилид зочилж байгаад баривчлагдах хүртлээ тийнхүү Японд хоргодсон билээ[9]. Улмаар 2007 оны 9 сард түүнийг Перуд шилжүүлж[10], шүүх ажиллагаа эхэлсэн юм.
Намтар
засварлахФүжимори 1934 онд Японоос цагаачилсан Наоичи Фүжимори, Мүцүэ Иномото нарын гэр бүлд Лима хотод 1938 онд төржээ. Тэрээр Хөдөө аж ахуйн үндэсний их сургууль, Францын Страсбургийн их сургууль, АНУ-ын Висконсины их сургуульд агрономич (инженер), математикч, физикч мэргэжлээр боловсрол эзэмшиж, математикийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Тэрээр Перугийн Үндэсний Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн ректор, Перугийн Их Сургуулийн ерөнхийлөгчдийн холбооны тэргүүнээр ажиллаж байжээ. Нэмж дурдахад 1988 оноос хойш тэрээр Перугийн төрийн сувгаар телевизийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан.
Хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан тэрээр 2000 оны 11-р сарын 13-нд АСЕАН-ы форумд оролцохоор Бруней руу яваад буцаж ирээгүй байна. 2000 оны 11-р сарын 16-нд Валентин Паниагуа ерөнхийлөгчийн албан тушаалыг түр авсан бөгөөд маргааш нь Фүжимори Брунейг орхин Япон руу нисч, ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч байгаагаа (факсаар) зарлаж, мөн Японоос улс төрийн орогнол хүссэн байна.
2005 оны 10-р сард Фүжимори төрийн албан тушаал хашихыг арван жил хориглосон ч 2006 оны 4-р сард болох Перугийн ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бодолтой байгаагаа гэнэт зарлав. 2005 оны 11-р сарын 7-нд Перугийн ерөнхийлөгч асан дипломат халдашгүй эрхгүй Чилид гэнэт хүрэлцэн ирсэн бөгөөд түүнийг Интерполоор зарласаны дагуу Чилийн эрх баригчид баривчилжээ.
2007 оны 9-р сарын 21-ний өдөр Чилийн Дээд шүүх Фүжимориг Перу улсад шилжүүлэн өгөх хүсэлтийг хүлээн авч 2007 оны 9-р сарын 23-нд Сантьягогаас Лима руу Перугийн цагдаа экс ерөнхийлөгчийг үндэсний цагдаагийн дарга, Интерполын дөрвөн ажилтан, эмч нарын хамт онгоцоор авч явжээ.
2007 оны 12-р сарын 11-нд Перугийн Дээд шүүхээс Фүжимориг эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр зургаан жил шоронд хорих, 92 мянган долларын торгууль ногдуулсан байна. Фүжимори ардчилсан замаар сонгогдсон төрийн тэргүүн болж, эх орондоо шилжүүлэн өгч, хүний эрхийг зөрчсөн хэргээр ял сонссон анхны хүн болжээ.[11][12][13]. Тэрээр давж заалдсан хэдий ч Дээд Шүүх дээрх шийдвэрийг хэвээр үлдээжээ[14].
Улмаар 2009 оны 4 сарын 7-нд Фүжимори 1990-ээд онд хэт зүүний партизануудтай тэмцэх үеэрээ хүний эрхийг зөрчсөн хэргээр 25 жилийн ял авсан.
2023 оны 12-р сарын 5-нд түүнийг Перугийн Үндсэн хуулийн цэцийн захирамжаар сулласан байна.
Хэдэн жилийн турш Фүжимори эрүүл мэндийн олон асуудалтай байсан ба түүний дотор титэм судас, ходоод гэдэсний өвчин туссан байжээ. Амьдралынхаа төгсгөлд тэрээр хорт хавдраар өвчилсөн. Фүжимори 2024 оны 9-р сарын 11-нд 86 насандаа Лимагийн Сан Боржа дүүрэгт өвчний улмаас нас баржээ. Тэрээр охин Кейкогийнхаа гэрт нас барсан гэж мэдээлсэн.
Шагнал
засварлахЭшлэл
засварлах- ↑ Fox, Elizabeth, and Fox, de Cardona and Waisbord, Silvio Ricardo. Latin Politics, Global Media. 2002, page 154
- ↑ Hough, Peter. Understanding Global Security. 2008, pages 79–80
- ↑ Fox News. 2007-12-08 http://www.foxnews.com/printer_friendly_wires/2007Dec09/0,4675,PeruFujimoriTrial,00.html.
{{cite news}}
: Missing or empty|title=
(help) - ↑ Fujimori's controversial career, BBC News, 18 September 2000. Accessed online 4 November 2006.
- ↑ Jo-Marie Burt. 2006 "Quien habla es terrorista": the political use of fear in Fujimori's Peru. Latin American Research Review 41(3):32–61
- ↑ "Mass sterilization scandal shocks Peru". BBC News. 2002-07-24. Татаж авсан: 2006-04-30.
- ↑ "Peru court sentences Fujimori to 25 years in prison for 'dirty war'". CBC News. April 7, 2009.
- ↑ Fujimori secures Japanese haven, BBC News, 12 December 2000. Accessed online 29 December 2007.
- ↑ Conditional release for Fujimori, BBC News, 18 May 2006. Accessed online 26 September 2006.
- ↑ Extradited Fujimori back in Peru 22 September 2007
- ↑ Fujimori jailed for abusing power, BBC News, 12 December 2007. Accessed online 12 December 2007.
- ↑ Corte Suprema de la República. December 10, 2008. Resolution 17-2008.
- ↑ Peru’s Ex-President Gets 6 Years for Illicit Search, New York Times, 12 December 2007. Accessed online 12 December 2007.
- ↑ Emery, Alex (April 15, 2008). "Peru Supreme Court Upholds Former President's Prison Sentence". Bloomberg News. Татаж авсан: 7 April 2009.