Алтан тариа
Алтан тариа нь 1959 онд гурилын үйлдвэр болж анх байгуулагдсан Монголын хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгж.
1959 онд ЗХУ-ын хөрөнгөөр хоногт 110 тн улаан буудай тээрэмдэх, нэг удаад 16.0 мянган тн үр тариа хадгалах хүчин чадалтай элеватор байгуулагдсан.
1964 онд 1-р элеваторт өргөтгөл хийж 32.0 мянган тн буудай хадгалах хүчин чадалтай болсон.
1975 онд Тээрмийн цехэд өргөтгөл хийгдэж хоногт 180 тн буудай тээрэмдэж, боловсруулах хүчин чадалтай болсон.
1986 онд 36.0 мянган тн буудай хадгалах хүчин чадалтай 2-р элеватор байгуулагдсан.
1992 онд Yүсгэн байгуулагчдын хурлаар 51%-ийн төрийн оролцоотой “Алтан тариа” Хувьцаат Компани болсон.
1997 онд - Төрийн эзэмшлийн 51%-ийн хувьцааг хувийн хэвшлийн компани худалдан авч бүрэн хувьчлагдсан. - Тээрмийн цехэд гурилын 1 килограммын савалгааны шугамыг ашиглалтанд оруулсан.
1998 онд - Тээрмийн цехэд гурилыг 25 килограммаар савлах тоног төхөөрөмжүүдийг суурилуулж ашиглалтанд оруулсан. - Тээрмийн цехийн тариа цэвэрлэх хэсгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилсэн.
2001 онд - Тариа хадгалах цехэд SVZ80 маркийн 2 ширхэг электрон пүүг суурилуулж, ашиглалтанд оруулсан. - Хоногт 10 тн гоймон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтанд оруулсан. - Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани болсон.
2002 онд Тээрмийн цехэд техник, технологийн бүрэн шинэчлэлт хийж компьютерийн бүрэн автомат удирдлаганд оруулсан. Ингэснээр хоногт 300 тн буудай тээрэмдэх хүчин чадалтай болсон.
2003 онд Тээрмийн цехэд BPU-V5 маркийн нэг болон хоёр килограммаар цаасан уутанд савлах, гоймонгийн цехэд гялгар уутанд савлах савалгааны шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглалтанд оруулсан.
2004 онд Компанийн хэмжээнд компьютерийн нэгдсэн дотоод сүлжээгээр харилцах болсон. Бүтээгдэхүүний шинэ нэр төрлийг бий болгож, уут сав баглаа боодлын шинэчлэлт хийж эхэлсэн.
Эшлэл
засварлах- ↑ "Алтан тариа (Baabarpedia)". Internet Archive. 2007-10-20. Эх сурвалжаас архивласан огноо 2007-11-20. Татаж авсан: 2022-10-27.
{{cite web}}
: CS1 maint: bot: original URL status unknown (link)