Алтангэрэлийн Отгонбаатар

Алтангэрэлийн Отгонбаатар (1983 оны 3 сарын 10-нд төрсөн) нь Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, үндэсний бөхийн аймгийн арслан цолтой бөх.

Амжилт засварлах

Улсын наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2008 АХ-ын 87 жилийн ойн баяр наадамд улсын арслан Д.Мөнх-Эрдэнээр дөрөв давж тавын даваанд далай аварга Г.Өсөхбаярт өвдөг шороодсон. 512
2011 АХ-ын 90 жилийн ойн баяр наадамд улсын начин Э.Энхбатаар дөрөв давж тавын даваанд аймгийн арслан Б.Сангисүрэнтэй тунан барилдаж өвдөг шороодсон. 1024
2016 АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд улсын начин Ч.Ганзоригоор дөрөв давж тавын даваанд улсын заан Ч.Санжаадамбад өвдөг шороодсон. 1024

Аймгийн наадмын дэвжээнд засварлах

Он Амжилт Бөхийн тоо
2006 Говьсүмбэр аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол хүртсэн. 128
2007 Булган аймгийн баяр наадамд залуу бөх П.Гантөгсөөр долоо даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 128
2008 Говьсүмбэр аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн. 128
2010 Хэнтий аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн чимэг нэмсэн. 224

Бөхийн удам засварлах

Аймгийн арслан А.Отгонбаатарын төрсөн ах Алтангэрэлийн Гантулга нь сумын начин цолтой.