Алтангэрэлийн Бямбажаргал

Алтангэрэлийн Бямбажаргал (1984 онд төрсөн) Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга.

Намтар засварлах

1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2007-2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-ын Күкминий их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

  • 2007-2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах, Гадаад харилцааны мэргэжилтэн,
  • 2007-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дадлагажигч багш, ахлах багш, Дэд профессор,
  • 2017-2021 онд Хууль зүйн сургуулийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.
  • 2021-2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуулийн бодлогын зөвлөх.
  • 2023 оны 12 дугаар сараас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга.