Алтайн хойлог
Алтайн хойлог (Tetraogallus altaicus) нь Гургуулынхан овгийн шувууны нэг төрөл юм. Баруун Монгол болон Хятад, Казахстан, Оросын зэргэлдээх нутаг дэвсгэрт олддог.
Гадаад шинж
засварлахБараан саарал зүстэй. Нуруу, сүүлний бүрхүүл болон өд нь цагаан судалтай. Бүдүүн хүзүү, гүеэндээ хөндлөн хар жижиг толбуудтай. Хоолой, хэвэл цагаан. Биеийн хажуу, гуя хар өдтэй. Өдний үзүүр өргөн хар эмжээртэй. Хoшуу бүдэг хар. Шилбэ, савар шаргалдуу туяа бүхий хүрэн бор хайрстай. Нүдний доор, ар талд тод шар, шаргал арьстай. Бие гүйцсэн эмийн шилбэ эвэрлэг шивүүртэй. Эр нь эмээсээ биеэр том.
Тархац
засварлахАлтайн хойлог шувуудын уугуул нутаг нь баруун Монгол, баруун өмнөд Сибирийн нурууд юм. Тархац нь ОХУ-ын Абакан, Саяны нуруу, Танну-Ола уулсын ойролцоох уулархаг бүс нутгийг хамардаг.
Монгол орны тархац
засварлахГовь-Алтайн уулсын Цамбагарав, Хархираа, Түргэн, Асгат, Хөх сэрх, Мөнхсарьдаг, Сутай, Хүрэнхайрхан, Жинстхайрхан, Хонгор хайрхан, Алаг хайрхан, Жаргалант хайрхан, Сагил болон Хангай, Ханхөхий, Хөвсгөлийн уулын ойт хээрийн бүслүүрийн д.т.д 2700- 3000 м өндрийн ноён оргилын байц цохио, ханан хад, нураг асгатай ой модгүй тэгш, мөлгөр хяртай энгэр, хажуу, хунх, нугачаа, судаг, хярын зоонд байршина.
Идэш тэжээл
засварлахҮетэн, холтсонцэцэгтэн, тэргүүлэгч цэцэгтэн, буурцагтны овгийн ургамлаар голлон хооллоно. Мөн арвай, улаан буудай, вандуй, шар будаа, овъёос, багсармал тэжээл иднэ. Бүргэд, үлэг харцага, ирвэс, шилүүс, үнэг зэрэг махчин амьтдын идэш тэжээл болдог.