Алексей Гордеев
Алексей Гордеев - (орос бүтнээр: Алексе́й Васи́льевич Горде́ев, 1955 оны 2-р сарын 28-нд Зүүн Германы Одер дахь Франкфурт хотод төрсөн) — оросын төрийн болон улс төрийн зүтгэлтэн. 2020 оны 2-р сарын 12-ноос ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын VII хурлын гишүүн. Төрийн Думын орлогч дарга. "Нэгдсэн Орос" намын Дээд зөвлөлийн гишүүн.
ОХУ-ын Холбооны Хурал, Монгол Улсын Их хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын оросын хэсгийн дарга.
Энэ нь Европын Холбооны бүх улс, Их Британи, АНУ, Швейцарь, Австрали, Япон, Украин, Шинэ Зеланд зэрэг олон улсын хувийн хориг арга хэмжээнд байна.
Эдийн засгийн ухааны Доктор (2000), профессор (2004), Оросын Хөдөө аж ахуйн ухааны академийн гишүүн (2005), ОХУ-ын ШУА-ийн гишүүн (2013).
Намтар
засварлахОдер дахь Франкфурт (Зүүн Герман буюу БНАГУ) хотод төрсөн. Тэрээр 3 настайгаасаа эхлэн ЗХУ-ын Рязань мужийн Касимовский дүүргийн Урядино тосгонд эцэг эхийнхээ нутагт өссөн. 7 настайдаа Магадан руу нүүж 1-р дунд сургуулийг төгссөн байна.
1973-1978 онд Москвагийн Төмөр замын тээврийн инженерүүдийн дээд сургуулийг Төмөр замын барилга, зам, замын байгууламжийн мэргэжлээр сурч төгссөн.
1978-1980 онд дээд сургуулиа төгсөөд цэргийн алба Хабаровскийн хязгаарт төмөр замын цэрэгт алба хааж, Байгаль-Амурын төмөр замын шугамыг барих ажилд оролцсон байна.
1981-1986 онд - РСФСР-ын Жимс, хүнсний ногооны яамны Хангамжийн газрын ерөнхий мэргэжилтэн, хэлтсийн дарга, дараа нь орлогч дарга.
1986 онд РСФСР-ын Улсын хөдөө аж ахуйн үйлдвэрийн савалгаа үйлдвэрлэх, түгээх газрын орлогч даргаар томилогдсон. Мөн 1986 онд тэрээр Москвагийн Агро аж үйлдвэрийн комбинатын ерөнхий захирлын орлогчоор томилогдсон байна.
1992 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Ардын аж ахуйн академийг "удирдлагын тэргүүлэх мэргэжилтэн" мэргэжлээр төгссөн.
1992-1997 онд Москва мужийн Люберцы дүүргийн захиргааны орлогч даргаар ажиллаж байсан.
1997 оноос хойш ОХУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний яамны эдийн засгийн хэлтсийн дарга, удирдах зөвлөлийн гишүүн.
1998 оны 5-р сараас - ОХУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний яамны нэгдүгээр орлогч сайд.
1999 оны 8-р сарын 19-нд В.В.Путины засгийн газарт ОХУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний сайдаар томилогдсон.
2000 оны 5-р сарын 19-нд тэрээр Шадар сайд - Хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон. Энэ үеэр Орос- Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн даргаар 2 жил ажилласан.
2009 оны 3-р сарын 12-нд албан ёсоор Воронеж мужийн захирагчын ажлаа хүлээн авсан.
2014 оны 9-р сарын 14-нд тэрээр Воронеж мужийн захирагчаар хоёр дахь удаагаа сонгогдсон.
2017 оны 12-р сарын 25-нд тэрээр Холбооны төв тойрог дахь ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон. 2018 оны 1-р сарын 1-ээс 5-р сарын 28 хүртэл ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн.
2018 оны 5-р сарын 18-нд тэрээр ОХУ-ын Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын орлогч даргаар томилогдсон.
2020 оноос ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын VII хурлын гишүүн. Төрийн Думын орлогч дарга.