Александр Сокуров

Алекса́ндр Никола́евич Соку́ров (1951 оны 6 дугаар сарын 14-нд ЗХУ-ын Эрхүү мужийн Эрхүү дүүргийн Подорвиха тосгонд төрсөн)-Зөвлөлт, оросын кино найруулагч, кино зохиолч, ОХУ-ын ардын жүжигчин (2004).

Александр Сокуров

ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний нийгэм хөгжүүлэх бөгөөд хүний эрхийн Зөвлөлийн гишүүн.

А.Сокуров Эрхүү мужийн Подорвиха (Эрхүүгийн Усан Цахилгаан станцын нээлтийн үеэр 1956 онд усан доор орсон тосгон) тосгонд 1951 оны 6 дугаар сарын 14-нд Эх орны дайнд оролццож явсан цэргийн албан хаагчийн гэрт төржээ. Түүний эцэг цэргийн хүн байсан тул байнга нүүдэг айл байжээ. А.Сокуров анх Польшид дунд сургуульд элсэж ороод Туркменид дунд сургуулиа дүүргэж байжээ. Тэрээр 1968 онд дунд сургуулиа дүүргээд Горький хотын /өнөөгийн Нижний Новгород/ Их сургуулийн түүхийн ангид элсэн орж 1974 онд дүүргэсэн байна. Суралцах хугацаандаа тэрээр Горький хотын телевизийн уран сайхны нэвтрүүлгийн редакцид ажиллаж байсан бөгөөд 19 настайдаа анхны телевизийн хөтөлбөрөө гаргасан. Үүнд: хэд хэдэн телевизийн кино, телевизийн шууд нэвтрүүлэг, тэр дундаа спортын хөтөлбөрүүд байжээ.

А.Сокуров 1975 онд Бүх Оросын кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид (А.М. Згуридигийн удирдлаган дор шинжлэх ухааны алдартай киноны найруулагчийн анги) элсэн орсон. Маш сайн сурсан тул тэрээр С.Эйзенштейны нэрэмжит тэтгэлэг авдаг байжээ. Суралцах хугацаандаа тэрээр кино зохиолч, түүний уран бүтээлийн гол холбоотон дэмжигч нөхөр Юрий Арабовтой танилцжээ. 1979 онд нэг жилийн өмнө шалгалтаа урьдчилан өгч төгссөн байна.

Сокуров "Мосфильм"-д ажиллахыг хүссэн боловч тэнд ажиллах нөхцөл түүнд тохирохгүй байв. 1980 онд алдарт найруулагч А.Тарковскийн зөвлөмжийн дагуу А.Сокуров "Ленфильм кино студ"-ид орж, анхны уран сайхны кинонуудаа тэнд хийжээ. Үүний зэрэгцээ тэрээр Ленинградын баримтат киноны студитэй хамтран ажиллаж, бараг бүх баримтат киногоо хийж гаргасан байна.

Удаан хугацааны турш 1980-аад оны эцэс хүртэл түүний нэг ч киног нийтэд дэлгэхийг зөвшөөрдөггүй байв. Тарковский Сокуровыг гадаад гарах гэж оролдсон боловч түүний хэлснээр найруулагч нь орос хэл, Эрмитажийн оюун санааны эрдэнэсээс салахыг хүсээгүй ажээ.

1980-аад оны сүүлээр Сокуровын өмнө нь бүтээсэн кинонууд нээлтээ хийгээд зогсохгүй олон улсын кино наадамд Оросын кино урлагийг төлөөлөн амжилттай оролцож байв. 1980-1990 онд найруулагч эрчимтэй ажиллаж, ихэвчлэн жилд хэд хэдэн киноны зураг авалтыг хийж амждаг байв. Үүний зэрэгцээ тэрээр радиогоор залуучуудад зориулсан буяны хөтөлбөрт оролцож, Ленфильм кино студид залуу шинэхэн найруулагч нартай хамтран ажилласан байна.

Найруулагч Санкт-Петербург хотод амьдардаг бөгөөд тэрээр бүтээлч хүчин чармайлт гаргахын зэрэгцээ хотын эрхийг хамгаалагч олон нийтийн бүлгийг тэргүүлж, "Сокуровын бүлэг" гэж нэрлэгддэг бөгөөд хотын удирдлагуудтай хуучин Санкт-Петербургийг устгах гамшгаас хамгаалах сэдвээр яриа хэлэлцээ хийдэг байна.

2021 онд тэр 70 насны ойгоо тэмдэглэж оросын сөрг хүчний "Новая газета"-д ярилцлага өгсөн байна.

Тэрээр огт гэрлэж байгаагүй гоонь эр хэвээр байгаа юм.

Уран сайхны кинонууд:

засварлах
  • 1978—1987 — Хүний ганцаардсан дуу хоолой /Одинокий голос человека/
  • 1980 — Өгцөрсөн хүн /Разжалованный/
  • 1983—1987 — /Скорбное бесчувствие/
  • 1986 — Ампир
  • 1988 — Нар хиртсэн өдрүүд /Дни затмения/
  • 1989 — Хамгаалан хадгал /Спаси и сохрани/
  • 1990 — Хоёр дахь тойрог /Круг второй/
  • 1992 — Чулуу /Камень/
  • 1994 — Чимээгүй хуудсууд /Тихие страницы/
  • 1997 — Эх ба хүү /Мать и сын/
  • 1999 — Дайн хүнд далд хүч /Молох/
  • 2001 — Тугал /Телец/
  • 2002 — Орос нүүдэл /Русский ковчег/
  • 2003 — Эцэг ба хүү /Отец и сын/
  • 2005 — Нар /Солнце/
  • 2007 — Александра
  • 2011 — Фауст
  • 2015 — Франц хэлтнүүд /Франкофония/

Баримтат кинонууд:

засварлах
  • 1974 — Хамгийн энгийн хүсэл //Самые земные заботы/
  • 1975 — Лето Марии Войновой
  • 1975 — Позывные Р1НН
  • 1978 — Хүйтэн зуны сүүлчийн өдөр /Последний день ненастного лета/
  • 1978—1988 — Мария
  • 1979 — Соната для Гитлера
  • 1981 — Дмитрий Шостакович. Альтовая соната (совместно с С. Арановичем)
  • 1984 — Үдшийн хохирогч /Жертва вечерняя/
  • 1985 — Тэсвэр бол хөдөлмөр /Терпение труд/
  • 1986 — Элегия
  • 1986 — Московская элегия (памяти Андрея Тарковского)
  • 1987 — Өөр юу ч биш /И ничего больше/
  • 1990 — Петербургская элегия
  • 1990 — Советская элегия
  • 1990 — К событиям в Закавказье
  • 1991 — Простая элегия
  • 1991 — Ленинградская ретроспектива (1957—1990)
  • 1991 — Пример интонации (о Борисе Ельцине)
  • 1992 — Элегия из России
  • 1995 — Цэргийн зүүд /Солдатский сон/
  • 1995 — Сэтгэлийн дуу хоолой /Духовные голоса/
  • 1996 — Восточная элегия
  • 1996 — Робер. Счастливая жизнь
  • 1997 — Смиренная жизнь
  • 1997 — Петербургский дневник. Открытие памятника Достоевскому
  • 1998 — Петербургский дневник. Квартира Козинцева
  • 1998 — Повинность
  • 1998 — Зангилаа. Солженицынтай хийсэн ярилцлага
  • 1999 — dolce… (нежно)
  • 2001 — Элегия дороги
  • 2004 — Петербургский дневник. Моцарт. Реквием
  • 2006 — Элегия жизни: Ростропович, Вишневская
  • 2009 — Интонации
  • 2009 — Читаем «Блокадную книгу»
  • 2011 — Бидэнд аз жаргал хэрэгтэй. /Нам нужно счастье (совместно с А. Янковским)/
  • 2018 — Өндөр модыг цахилгаан цохив. /Молния бьёт по высокому дереву/