Алдарт эхийн одон
Алдарт эхийн одонгоор холбогдох хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан.
Тус одонг эх орны хүн амын өсөлтийг дэмжих бодлогын үндсэн зорилготой анх 1957 онд бий болгосон юм.
2022 онд Алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна.
Түүх
засварлахОлон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийг одоогоос 62 жилийн өмнө буюу 1957 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр, мөн БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрмийг 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаар зарлигаар тус тус батлан хэрэгжүүлж ирсэн.
Улсын Их Хурлаас 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийг батлан, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Энэхүү хуулиар өмнөх хууль тогтоомжид заасан хүүхдийн тоо, шалгуурыг багасгаж 6 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар нэгдүгээр зэргийн одон, 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд Эхийн алдар хоёрдугаар зэргийн одонг олгох болсон.
Одонг дагалдах тусламж тэтгэмж
засварлах2018 оны нийгмийн халамжийн сангийн тайлангаар нийт 218.6 мянган одонтой эхчүүдэд 30.0 тэрбум төгрөгийн мөнгөн тусламж (жилд 1 удаа 100-200 мянган төгрөг)-ийг олгосон. Энэ нь нийгмийн халамжийн нийт зардлын 7.2 хувийг эзэлж байна. Энэхүү одонг шинээр авах эхчүүдийн тоо жилд дунджаар 4500 орчим хүнээр нэмэгдэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар одон олгож, одонг дагалдах мөнгөн шагнал (20-40 мянган төгрөг)-ыг мөн халамжийн сангаас өгч байна.