А́лан Ба́ртлет «Эл» Ше́пард-залуу (англиар. Alan Bartlett «Al» Shepard, Jr.; 1923 оны 11 дүгээр сарын 18-нд АНУ-ын Нью-Хэмпшир мужид төрсөн- АНУ-ын калифорни мужийн Монтрей тойрогт 1998 оны 7 дугаар сарын 21-нд нас барсан)- Америкийн анхны сансрын нисгэгч бөгөөд АНУ-ын Усан цэргийн хүчний Контр-адмирал.

Алан Шепард-залуу
Алан Шепард

1944 онд Шепард тэнгисийн цэргийн офицер болжээ. Түүний анхны даалгавар бол Дэлхийн 2 дугаар дайны үед Номхон далай руу илгээсэн устгагч Когсвелл онгоц байсан. Дайны төгсгөлд Шепард эхлээд Корпус Кристи хотод, дараа нь Пенсакола хотод тэнгисийн цэргийн нисгэгчээр сурч эхэлжээ. Нисгэгч цолыг 1947 онд түүнд олгожээ. Энэ албан тушаалд Шепард Норфолк, Жексонвилл дахь 42 дугаар сөнөөгч эскадрилд алба хааж байжээ. Нисэх онгоц тээгч хөлөг онгоцон дээр хэд хэдэн удаа тэрээр Газар дундын тэнгисийн бүс рүү илгээгдэж байсан.

1950 онд Шепард Патуксент хэмээх далайн туршилтын нисэгчийн сургуульд элсэн орсон. Сургуулиа төгсөөд тэрээр нислэгийн туршилтанд оролцож, Хойд Америкийн нутаг дэвсгэр дээрх агаарын массын гэрэлтүүлэг, бүтцийн талаархи мэдээллийг олж авах ажилд оролцсон байна.

Тэрээр 8000 цаг агаарт ниссэн бөгөөд түүнээс 3700 цаг тийрэлтэд онгоцоор ниссэн байна.

Шепард 1959 оны 4 дүгээрд НАСА-аас Меркури сансрын хөлгийг жолоодохоор сонгосон долоон сансрын нисгэгчийн нэг байсан. Мэргэжлийн өндөр ур чадвар, бусад чанарууд нь түүнийг Америкийн анхны сансрын нисгэгч болсогон төдийгүй "Меркури" хөтөлбөрийн Сар руу ниссэн цорын ганц сансрын нисгэгч болсон юм.

Анхны долоо

засварлах
  • Гордон Купер (L.Gordon Cooper Jr.) - Нисэх хүчний ахмад
  • Вирджил Гриссом (Virgil I.«Gus» Grissom) - Нисэх хүчний ахмад
  • Дональд Слейтон (Donald K. «Deke» Slayton) - Нисэх хүчний ахмад
  • Скотт Карпентер (M. Scott Carpenter) - Усан цэргийн нисэхийн дэслэгч
  • Алан Шепард (Alan B.Shepard Jr.) -Усан цэргийн нисэхийн ахлах дэслэгч
  • Уолтер Ширра (Walter M.Schirra Jr.) -Усан цэргийн нисэхийн дэслэгч
  • Джон Гленн (John H.Glenn Jr.) - Усан цэргийн нисэхийн дэд хурандаа нар анх сансарт нисэх бүрэлдэхүүнд бэлтгэгдэж байжээ.

1961 оны 5-р сарын 5-нд Redstone 3 зөөгч пуужингаар "Меркури-Рэдстоун-3" (Эрх чөлөө 7) сансрын хөлгийг баллистик тойрог замд хөөргөв. Капсул ойролцоогоор 186.5 км-ийн өндөрт хүрч, хөөргөх цэгээс 486 км-ийн зайд АНУ-ын Атлантын пуужингийн талбайн усанд газарджээ. Нислэг 15 минут 28 секунд үргэлжилсэн байна.

47 настайдаа НАСА-гийн хамгийн ахмад сансрын нисгэгч Алан Шепард Аполлон 14-ийн командлагчийн хувиар хоёр дахь удаагаа сансарт ниссэн нь Америкийн Сар руу хийсэн гурав дахь амжилттай нислэг болсон (1971 оны 1-р сарын 31 - 2-р сарын 9).

Тэрээр НАСА-гийн онцгой гавьяа, онцгой амжилтын төлөө алтан медаль, Конгрессын сансрын хүндэт медаль, Де Лавогийн медаль, Ленглигийн медалиар шагнагджээ.