Аквариумын дунгийн элбэг тархсан төрөл зүйлүүд

засварлах
  • Ramshorn Snails (Угалзын эвэр дун) - Бор дун
  • Rabbit Snails (Туулайн чих дун) - Шүрүүпэн дун
  • Apple Snails (Алиман дун) - Шар дун

Бүх дунгууд нь загасны үлдэгдэл хоол, үхсэн загас, аквариумны замаг, өнгөр идэж цэвэрлэдэг сайн талтай. Хүмүүсийн дунд дун загасны баас идэж цэвэрлэдэг гэсэн буруу ойлголт байдаг. Загасны баасыг нитро-бактер л задалдаг. Онлог шинжийг нь дурдвал

  • Бор дун нь жижиг хэмжээтэй, усан дотор өндөгөө шахаж маш хурдан үрждэг. Зарим ургамалыг сүйтгэдэг гэдэг яриа байдаг боловч би хувьдаа итгэдэггүй. Ургамал үхжиж байгаа нь өөр шалтгаантай. Миний хувьд жижиг загастай аквариумд бор дун үржүүлээд том амтай загасандаа амьд хоол болгож ашигладаг. Үүнд циклидүүд, лабионы төрлийн загаснууд, алтан загас, хавчаарт сам хорхой (crayfish) г.м.
  • Шүрүүпэн дун. Элс, хайрга зэрэг хөрсөн доороос хоол тэжээл олж иддэг тул ихэвчлэн нүдэнд харагдахгүй. Хөрсөн доор өндгөө шахаж үрждэг. Цөөхөн өндөг гаргаж удаан үржиж, удаан томордог. Хөрсийг сийрэгжүүлж, цэвэрлэдэг учир ургамал ургахад маш сайн нөлөө үзүүлдэг. Ургамалтай аквариумд заавал байх ёстой зүйлийн нэг тул би аквариумдаа байлгадаг.
  • Шар дун. Бейсболын бөмбөгний хэлжээтэй болтлоо томордог. Зөөлөн хэсгээ хамгаалсан нэмэлт хаалт хуягтай тул баргийн загасан идүүлдэггүй. Бүх төрлийн хэмжээтэй загастай аквариумд хийхэд тохиромжтой. Эр эм хүйстэй болохоор эр эмээрээ байж үр хөврөл тогтоод усны мандлаас дээш гарч өндгөө шахдаг тул нөхцөл нь бүрдэхгүй бол үржихдээ удаан. Хоолны үлдэгдэл, үхсэн загасыг маш сайн идэж устгадаг. Хатуу хуягтай, том хэмжээтэй болдог учир бохирын усны суваг бөглөх аюултай тул суултууртаа хийж урсгаж болохгүй. Дэлхийн олон оронд энэ дунг импортоор оруулж ирэхийг нь хориглосон. Учир нь нутгийн нуур цөөрөмд үржиж уугуул амьтдын үр төл, өндөг авгалдайг идэж тухайн төрөл зүйлийг устаж үгүй болгодог аюултай. Тиймээс шар дунг хамаагүй хаяж, урсгаж болохгүй. Миний хувьд шар дунгаас илүү хөхдөг соом(плеко), сахалт соом(ансистр) зэрэг нь аквариумын ханыг маш сайн цэвэрлэдэг болохоор би шар дун байлгадаггүй.