Энэ төрлийн сэтгэцийн өөрчлөлтийн үед бодит аюул заналхийлээгүй тодорхой хүчин зүйл болон нөхцөл байдлаас айх түгших айдас төрдөг байна. Үүнийг анагаах ухаанд фоби гэдэг. Фоби нь ихэвчлэн сэтгэл гутралтай хавсарна. Нийгмийн фобигоос бусад төрлийн фобигийн хямралууд нь гол төлөв эмэгтэйчүүдэд тохиолддог байна.

Айдаст автсан морь

Шалтгаан

засварлах

Фобигийн хямралуудын шалтгаан нь тодорхойгүй байдаг. Удамшлын хүчин зүйл байдаг гэсэн таамаглал байдаг боловч энэ нь нотолгоо шаарддаг. Түүнчлэн фобии нь сэтгэц хямруулах нөхцөл байдлаас өдөөгдсөн байх боломжтой.

Өвчний гол шинж нь тодорхой нөхцөл байдалд айдас түшүүр төрөх (саатлын цочролд орох хүртэл) бөгөөд үүнээс болж өвчтөн тэдгээрээс зайлсийж эхлэдэг байна (жишээ нь, метро болон лифтээр зорчих). Бусад хүмүүс ийм нөхцөлийг огтхон ч аюулгүй гэж үздэг нь айдсыг багасгадаггүй. Фобиг хэд хэдэн төрөлд ангилдаг:

  • Агарофоби

Нээлттэй орон зай, талбайгаас болон гэртээ шууд харих боломжгүй байдлаас айх. Ерөнхийд нь агарофобияг гэрээс гарахаас айх гэж тодорхойлж болно. өвчтөнгүүд өөрийн гэр байшинд бүрэн хадагдсан байх нь цөөнгүй байдаг. өвчин хөдлөх үед зүрх дэлбэрэх болон багтарч үхэх айдас өвчтөнд төрдөг. өвчнний хөдлөл нь хагас цаг орчим үргэлжилэх бөгөөд үүний дараа айдас алга болж тайвширдаг. өвчний давтамж өдөр бүрээс жилд хэдэн удаа хүртэл өөрчлөгдөж байдаг. Цаг хугацааны явцад өвчтөн өвчинг өдөөдөг нөхцөл байдлаас бүрэн зайлсхийж эхлэдэг бөгөөд удаан хугацааны туршид зөвхөн үл ялиг түгшүүр мэдэрч болно.

  • Клаустрофоби

Клиник шинжээрээ дээрхтэй төстэй боловч энэ тохиолдолд өвчтөн хаалттай орон зай, давчуу жижиг өрөө, лифт, метронд орох үед өвчин хөдөлдөг байна.

  • Нийгмийн фоби

Ийм өвчтөнгүүд нийт хүн амын 3-5%-ийг эзэлдэг байна. Фоби үүсэхэд сэтгэц хямруулах нөхцөл байдал нөлөөлдөг. өвчтөнгүүд бусдын нүдэн дээр ямар нэгэн зүйлийг хийх ёстой нөхцөл байдлаас айж зайлсхийдэг. үүнд олон нийтийн өмнө гарах, нийтийн бие засах газар орох, үдэшлэгт оролцох г.м. Иймэрхүү нөхцөл байдлын үед өвчтөнд тахикарди шинж илэрч, хөлс гарах, нүүр улайх, амьсгаа давцах, ам хатах, гар чичрэх, дотор муухайрах, толгой эргэх, халууцах эсвэл даарах, бие засмаар болох, өөрийгөө хянах чадваргүй болохоос айх зэрэг байдлууд үүсдэг.

  • Өвөрмөц фоби

Яг тодорхой нөхцөл байдалд хязгаарлагдсан айдас. үүнд ямар нэг амьтантай хамт байх, өндрөөс, аянга цахилгаанаас, харанхуйгаас, онгоцоор нисэхээс, цус харахаас, шүдний эмчид очиж эмчлүүлэхээс, тодорхой өвчнүүдээс (хавдар, халдвар г.м) айх айдсууд орно. өвчтөн өөрөө хэт болгоомжилж буйгаа хүлээн зөвшөөрдөг боловч өөрийгөө ятгаж итгүүлэх нь айдсыг бууруулдаггүй.

  • Цочрох хямрал (паник)

Хүнд хэлбэрийн түгшүүрт айдас (паник) олон давтагдсанаас үүсдэг. Энэ нь тодорхой нөхцөл байдал болон хүчин зүйлтэй холбоогүй болохоор тайлбарлах боломжгүй байдаг. Гэнэт бий болох хүчтэй айдас түгшүүр нь дараах шинж тэмдгүүдийн дөрөв, эсвэл түүнээс илүүтэй нөхцөлднө, үүнд:

    • зүрх хүчтэй цохилох болон лугшилт хурдан болох,
    • хөлс гарах,
    • дагжин чичрэх,
    • зүрх өвдөх,
    • амьсгаа давхцаж боогдох,
    • дотор муухайрах,
    • бие сулрах,
    • мэдээгүй болох, үхлээс айх болон бусад шинжүүд.
  • Бүхэлд нь эзэмдсэн түгшүүрт хямрал

Тогтвортой, бүрэн эзэмдсэн шинж чанартай, хугацаа хязгаарлагдмал бус бөгөөд түүнчлэн тодорхой нөхцөл байдал болон хүчин зүйлтэй холбоогүй түгшүүр. Тодорхой паникийн шинж тэмдэг байхгүй боловч байнгын түгшүүртэй байна. Байнга дотор чичирч, хэт аймтгай болж, байнга шээс алдаж, гүйлгэнэ. өвчтөн бүх болж буй үйл явцаас үргэлж муу үр дагавар хүлээж байдаг. Фобигийн ямар төрөл болох бөгөөд айдсыг өдөөдөг нөхцөл байдлаас зайлсхийх боломжоос нь хамааран фобийг тодорхойлдог. өвчтөний дасан зохицол нь түүний ажил мэргэжил, хүрээлэн буй орчин, оюуны түвшнээс шалтгаалдаг. Фобиг эмчлээгүй тохиолдолд аажимдаа өвчтөн эргэн тойрондоо зохицох чадваргүй байдалд хүрж, үндсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй болж ойр дотныхон болон найз нөхөдтэйгөө харьцах боломжгүй болдог. өвөрмөц фобигийн үед нийгэмд биеэ авч явах хэвийн байдалтай нэг дор зөрчилдөж байдаг тул ийм өвчтөнгүүдийг ихэвчлэн хачин хүмүүс гэж тодорхойлдог.

Оношлогоо

засварлах

Оношийг өвчтөнтэй ярилцах үед тавина. Энэ үед ямар нөхцөл байдал, хүчин зүйл өвчтөнд айдас төрүүлж буйг мэднэ. Мөн дээр дурдсан шинж тэмдгүүдийг илрүүлнэ. Гэр бүлийнхэнтэй нь ярилцахад уг өвчтөний тухай илүү их мэдээлэл авдаг. Түүний зуршил, зан араншин г.м. Эдгээр эмнэл зүйн шинж тэмдгүүд нь оношийг тогтооход ач холбогдолтой байдаг. Фобия нь амь насанд хурц нөлөөгүй өвчин боловч зайлшгүй эмчилгээ шаарддаг өвчин юм. Учир нь энэ өвчний үед орчинтойгоо харьцах чадвар болон хөдөлмөрийн чадвар алдагддаг.

Эмчилгээ

засварлах

Эмчилгээ нь амбулаторт хийгддэг ба зөвхөн бүхэлд нь эзэмдсэн түгшүүрийн фобитой үед л эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог. Гол төлөв транквилизатор болон антидепрессантуудын бүлгийн эмнүүдийг хэрэглэнэ. Зарим тохиолдолд нейролептик эмүүдийг хэрэглэнэ. Эмчилгээ нь хэдэн долоо хоногоос сар хүртэл үргэлжилэх бөгөөд энэ нь ямар төрлийн фоби болохоос хамаарна. Мөн янз бүрийн сэтгэл засал үр дүнтэй. Эмчилгээний үр дүн нь аль алинд сайн. өвчтөнүүдэд айдас түгшүүр үлдэх боловч түүнийгээ удирдаж, паникт автахгүй байхад сурдаг. Энэ нь орчиндоо дасан зохицох чадварыг дээшлүүлэх, хөдөлмөрийн чадварыг болон амьдрах нөхцөлийг хэвийн болгоно. Фобигийн дахилт гэж байхгүй. Харин хоёрдогчоор үүсч болох боловч эмчийн хяналтанд байснаар стресс, хүчин зүйлсүүдээс зайлсхийж чадна.




Фоби төрлүүд

  • Алгофоби: Өвдөлтөөс айдаг
  • Амаксофоби: Машин унахаас айдаг
  • Андрофоби: Эрэгтэйчүүдээс айдаг
  • Анемофоби: Агаараас айх
  • Ангинофоби: Ангина эсвэл амьсгал боогдохоос айдаг
  • Ангрофоби: Уурлахаас айдаг
  • Антропоби: Цэцгээс айх
  • Антропофоби: Хүмүүс эсвэл нийгмээс айх айдас
  • Афенфосфоби: Гар хүрэхээс айдаг
  • Астрафоби: Аянга цахилгаанаас айх
  • Астрофоби: Сансар огторгуйгаас айх айдас
  • Атаксофоби: Эмх замбараагүй байдал, эмх замбараагүй байдлаас айдаг
  • Ателофоби: төгс бус байдлаас айдаг
  • Атихифоби: бүтэлгүйтэхээс айдаг
  • Автоматонофоби: Хүнтэй төстэй дүрүүдээс айдаг
  • Автофоби: Ганцаараа байхаас айдаг
  • Бактериофоби: бактериас айдаг
  • Барофоби: Таталцлаас айдаг
  • Библиофоби: Номноос айдаг
  • Ботанофоби: Ургамлаас айх
  • Какофоби: Муухайгаас айдаг
  • Хромофоби: Өнгөнөөс айдаг
  • Хрономентрофоби: Цагнаас айх
  • Хронофоби: Цаг хугацааны айдас
  • Клаустрофоби: Хязгаарлагдмал орон зайнаас айдаг
  • Кулрофоби: Алиалагчаас айдаг
  • Киберфоби: Компьютерээс айх
  • Демонофоби: Чөтгөрүүдээс айдаг
  • Децидофоби: Шийдвэр гаргахаас айдаг
  • Экофоби: Гэр орноосоо айх айдас
  • Эфебифоби: Өсвөр насныхны айдас
  • Эротофоби: Сексээс айдаг
  • Гамофоби: Гэрлэхээс айдаг
  • Глоссофоби: Олон нийтийн өмнө үг хэлэхээс айдаг
  • Гинофоби: Эмэгтэйчүүдээс айдаг
  • Хафефоби: Хүрэлцэхээс айдаг
  • Гемофоби: Цуснаас айдаг
  • Герпетофоби: мөлхөгч амьтдаас айдаг
  • Иатрофоби: Эмч нараас айдаг
  • Некрофоби: Үхэл эсвэл үхсэн зүйлээс айх
  • Ноктифоби: Шөнийн айдас
  • Номофоби: Гар утасгүй байхаас айдаг
  • Носокомефоби: Эмнэлэгээс айдаг
  • Папирофоби: цааснаас айдаг
  • Патофоби: Өвчнөөс айдаг
  • Педофоби: Хүүхдээс айх
  • Филематофоби: үнсэлцэхээс айдаг
  • Филофоби: Хайраас айдаг
  • Фобофоби: Фобиас айдаг
  • Порфирофоби: Нил ягаан өнгөнөөс айдаг
  • Пирофоби: Галаас айх
  • Самхайнофоби: Halloween-ийн айдас
  • Сколионофоби: Сургуулиас айдаг
  • Скоптофоби: Харц ширтэхээс айдаг
  • Селенофоби: Сарнаас айх айдас
  • Социофоби: Нийгмийн үнэлгээнээс айдаг
  • Сомнифоби: Унтахаас айдаг
  • Тахофоби: Хурднаас айдаг
  • Технофоби: Технологийн айдас
  • Трипофоби: Нүхнээс айдаг
  • Венустрафоби: Сайхан бүсгүйчүүдээс айдаг
  • Верминофоби: Нянгуудаас айдаг
  • Виккафоби: Шулам, шуламаас айдаг