Ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ. [1]

Ажил олгогч гэдэг ойлголт нь хуулийн хэллэгт ихээхэн хэрэглэгддэг. Ажилтантай гэрээ байгуулж буй тал буюу ажлын байраар хангаж, ажлыг захиалан гүйцэтгүүлж байгаа, хүний нөөцийн албаар дамжуулан хүн ажилд авч буй гүйцэтгэх захирал гэх мэт бүх хэлбэрийг ажил олгогч гэж багцлан нэрлэдэг.

Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч болон ажилтан гэсэн хоёр тал байна.

  1. "ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ". Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем. Татаж авсан: 2024-08-13.