Ажилчин анги нь хүний нийгмийн нэг хэсэг бөгөөд Марксын онолоор хувийн өмчгүй, үйлдвэрийн эзэнд хөлсөөр ажил хийдэг хүмүүсийн бүлгийг хэлдэг. Марксын үзсэнээр хүн бол юуны өмнө үйлдвэрлэгч юм. Үйлдвэрлэн бүтээгч хөдөлмөр нь хүнийг амьтнаас ялгаж байдаг. Маркс нийгэмшлийн дараах дөрвөн илэрлийг тодруулжээ.

  1. Ажилчны хөдөлмөрийн бүтээгдэхүүнийг өөр хүмүүс завшдаг учраас тэр өөрийнхөө хөдөлмөрийн бүтээгдэхүүнээс хагацдаг.
  2. Ажилчин үйлдвэрлэлийн үйл явцаас нийгэмшдэг. Ажил нь дотоод сэтгэлийн хангамж өгдөггүй харш үйл ажиллагаа болж гаднаас тулгасан зүйл болдог. Хэн нэгний тушаалаар хийж байгаа албадлагын хөдөлмөр болдог. Ажил нь чухамдаа худалдах таваар болж ажилчны хувьд тэр таваарын хамаг өртөг нь түүний худалдах бололцоо болдог.
  3. Ажилчин өөрийнхөө хүний уг чанар юмуу өөрийнхөө “төрөлхтний ахуйгаас” нийгэмшдэг.
  4. Капитализм нийгмийн харилцаг зах зээлд эзлэж байгаа байр сууриар нь хүмүүсийг үнэлдэг цэвэр зах зээлийн харилцаа болгон хувиргадаг учраас ажилчин бусад хүмүүсээс нийгэмшдэг. Ийнхүү нийгэмшил бол ангит нийгмийн дагуу болсон үзэгдэл бөгөөд дараалал мөлжлөг устасан байх ирээдүйн коммунист нийгэмд нийгэмшил устаж хүн өөртөө эргэж ирэх ажээ.

Цахим холбоос

засварлах
 
Wiktionary
Wiktionary: Ажилчин анги – Энэ үгийг тайлбар толиос харна уу