Ажилтнууддаа талархах өдөр

Жил бүрийн 3-р сарын эхний баасан гарагийг Ажилтнууддаа талархах өдөр болгон тэмдэглэдэг.

Энэ өдрийг 1995 оноос тэмдэглэдэг болсон нь нилээн дээрээс шиг санагдаж байж болох ч 1958 оноос эхлэн тэмдэглэсэн Боссдоо талархах өдрийн хажууд саяхны хэрэг байгаа юм. Ажилчид эзэндээ талархах өдрийг тэмдэглэж эхэлснээс бараг 40 жилийн дараагаас хоёр тал тэнцсэн гэсэн үг.

Магадгүй зарим бизнес эрхлэгчид өөрийн бизнесийн хамгийн гол хүмүүс бол худалдан авагчид, үйлчлүүлэгчид гэж боддог. Гэвч таны ажилчдын халуун сэтгэл, нягт нямбай ажиллагаагаар бий болсон бүтээгдэхүүн, тэдний найрсаг харилцаа, ойлгомжтой тайлбар үгүй бол та хэнд юугаа зарж, үйлчилж байж орой бүр ашигийн тооцоогоо хийх билээ. Тиймээс ажилчид хамгийн чухал нь юм.

Өдрийг анх Recognition Professionals International байгууллагыг үүсгэн байгуулагч Workman Publishing хэвлэлийн компанийг удирдагч асан Боб Нелсон /Bob Nelson/ санаачлан тэмдэглэж эхлүүлжээ. Боб Нелсон ажил олгогчийн хувьд ажиллагсдынхаа түүний төлөө хийж байгаа бүхий л хичээл зүтгэлийг бүрэн үнэлхийг хүсч, энэ санаачлагыг эхлүүлсэн гэжээ.

Компани бүрийн хамгийн үнэтэй өмч хөрөнгө бол тэдний ажилтан, албан хаагчид байдаг бөгөөд зарим тохиолдолд ажил олгогчид үүнийг умартах нь бий. Таны төлөө, компанийхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй, ур чадвартай, хичээл зүтгэлтэй эдгээр хүмүүсийн бодит үнэ цэнийг мартахгүйн тулд л энэхүү ажилчиддаа талархах өдрийг бий болгосон юм.

Таны ажилтан агуулахад байдаг ачигч байна уу, өдөржин утсанд хариулж байдаг оператор, оффисд сууж байдаг тооцооны ажилтан, үйлчлүүлэгчидтэй нүүр тулан харьцдаг худалдагч, техник хэрэгслүүдийн ард зогсдог механик байхаас үл хамааран тэд байхгүй бол таны бизнес урагшлахгүй. “Оффис нэг өдөр даргагүйгээр ажиллаж чадах ч хүлээн авагчгүйгээр ажиллаж чадахгүй” гэдэг хуучны үг бол бизнесийн эс ширхэг бүр нь хэн нэгэн ажилтнаар нөхөгдөж байж эргэлддэг дугуй гэдгийг тод сануулсан үг билээ. Тиймээс энэ өдөр ажилчиддаа талархалаа илэрхийлээрэй.


Байгууллагын удирдлагууд ажилчиддаа талархалаа илэрхийлэх олон арга олж чаддаг. Тэдний зарим нь өдрийн хоолыг илүү найрсаг, өргөн дэлгэр, илүү нийтэч байдлаар иддэг бол зарим боссууд өдөржингөө өрөөнөөсөө гадна байж ажилтан нэг бүртэйгээ дотно ярилцаж, талархаж явдагаа илэрхийлдэг. Танд нэмэр болох байх гээд мөн хэд хэдэн санаа санал болгоё.

Ажилчдын аз жаргалтай үзэшлэг: Энэ нь та өөрөө бармэн болоод ажилчидтайгаа хамт хөгжилтэй оройг өнгөрүүлэх сонголт юм. Тэдний яриаг сонсох, ажил дээр өнгөрсөн баяр жаргалтай амжилтын дурсамжуудаа ярих сайхан боломж. Согтууруулах ундаа хэргэлдгүй хүмүүст бас гоё сонирхолтой уух зүйлс бэлдэхээ мартахгүй байвал таны үдэшлэг төгс болно.

Сваг цүнх /Swag bag/: Энэ бол багахан амттан, компаний логотой ямар нэг зүйл /усны сав г.м/, ойролцоох дэлгүүрээс тодорхой дүнгээр бараа худалдан авах карт, үзвэр, спортын тоглолт үзэх тасалбар зэргийг хийсэн бяцхан хайрцагийг ажилтан тус бүрдээ бэлгэлэх.

Дээр нь зугаалга, амралтанд явах, сонирхолтой үзвэр, компаний аялал хийх, хэдэн цагийн өмнө ажлаа тараах г.м байж болно. Ямар ч байсан та босс бол өнөөдөр ямар нэг зүйл хийгээрэй.