Адуучийн Баатархүү
Адуучийн Баатархүү (1957 онд Ховд хотод төрж, 2010 оны 2 сарын 21-нд нас барсан) нь Ховд аймгийн Алтай сумын уугуул, Монгол улсын начин цолтой, чөлөөт бөхийн дэлхийн залуучуудын аварга тамирчин юм. Монгол улсын гавъяат тамирчин.
тамирчны тухай | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрсөн он | 1957 он | |||||||||||||||
Төрсөн газар | Монгол улсын Ховд аймгийн Ховд хот | |||||||||||||||
Нас барсан он | 2010 оны 2 сарын 21 (53 наслав) | |||||||||||||||
Улс, орон | Монгол (БНМАУ) | |||||||||||||||
Тамир, спорт | эрэгтэй чөлөөт бөх барилдаан | |||||||||||||||
Хураасан медаль
|
Түүний төрсөн ах нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, FILA-гийн шүүгчдийн комиссын гишүүн А.Басхүү, гавьяат багш А.Гантогтох нар юм.
Амжилт
засварлахЧөлөөт бөх
засварлах- Дэлхийн залуучуудын аварга (1979)
- Азийн АШТ, мөнгөн медаль (1989)
- Азийн наадам, хошой мөнгөн медаль (1978, 1990)
- Улсын 10 удаагийн аварга
Үндэсний бөх
засварлах- 1979 онд 5 давж улсын начин цол хүртсэн.
- 1983 онд 5 давж шөвгөрсөн.