- Алаг (алагч) — хоёр буюу хэдэн өнгө холилдсон, салаавчилсан зүс. Жишээ нь: бор алаг, саарал алаг, хар алаг, хөвхөр алаг, хул алаг, хээр алаг, хүрэн алаг, шийр алаг гэх мэт.
- Бидэр — малын арьс үсэнд тогтсон өөр өнгийн бяцхан зурвас. Жишээ нь: бидэртэй хул морь, бидэрт зээрд, бидэрт халиун, бидэрт хээр, бидэрт цоохор гэх мэт.
- Бор(борогч) - цагаан бараан холилдсон адууны зүсэм. Ялангуяа хөл толгой нь бараандуу байна.
- Адууны бор нь дийлсэн цагаан зүсмийг борлог гэнэ.
- Алаг гэдэгтэй ойролцоо, хөл туурайн орчим цагаан адууны зүсмийг булаг гэнэ. Жишээ нь: хөл булаг, өрөөсөн булаг (өрөөсөн хөл нь цагаан).
- Цагаан, бор зүсмийн малын үсэн дэх жижигхэн бараан толбыг буудай гэнэ. Жишээ нь: буудайт бор, буудтай бор гэх мэт.
- Гол зүс буюу өнгөнд цайвар оролцсон адууны зүсмийг буурал гэнэ. Жишээ нь: улаан буурал, хөх буурал гэх мэт. Бас 5 хүртэлх өнгийн зүс холилдсоныг буурал гэнэ.
- Өөр өнгө холилдоогүй дан ганц өнгө бүхий адууны зүсмийг бэлбэсэн гэж хэлнэ. Жишээ нь: бэлбэсэн хээр (дагнан) дагнасан хээр гэх мэт.