Адриана Дунавска

Адриана Дунавска (болг. Адриана Дунавска, 1972 оны 4 сарын 4 - ) нь Болгарын уран сайхны гимнастикч, олимпын мөнгөн медальт тамирчин юм. Ихрийн өрөөсөн Камелиа нь мөн уран сайхны гимнастикийн Болгарын шигшээ багийн тамирчин байв.

Адриана Дунавска
Уран сайхны гимнастик
Төлөөлдөг улс:  Болгар
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Адриана Дунавска
Төрсөн огноо 1972 оны 4 сарын 4
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Сөүл 1988 Хувийн олон төрөлт
Дэлхийн АШТ
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Варна 1987 Хувийн олон төрөлт
Алтан медаль – нэгдүгээр байр Варна 1987 Олс
Хүрэл медаль – гуравдугаар байр Сараево 1989 Хувийн олон төрөлт
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Сараево 1989 Бөмбөг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Сараево 1989 Тууз
Европын АШТ
Алтан медаль – нэгдүгээр байр Флоренц 1986 Бөмбөг
Алтан медаль – нэгдүгээр байр Хельсинки 1988 Хувийн олон төрөлт
Алтан медаль – нэгдүгээр байр Хельсинки 1988 Цагираг
Алтан медаль – нэгдүгээр байр Хельсинки 1988 Тууз
Алтан медаль – нэгдүгээр байр Хельсинки 1988 Хасаа

Уран сайхны гимнастикаар Болгарын бүсгүйчүүд дэлхийд тэргүүлж байсан 1980-аад онд тэмцээн уралдаанд орж байв. 1987 оны ДАШТ-ийн олон төрөлтийн тэмцээнд өөрийн нутгийн Бианка Пановагийн дараа орж мөнгөн медаль хүртсэн бол, Сөүлийн олимпод Панова урьдчилсан шатанд хасааны төрөлдөө алдаа гаргасны улмаас алтан медалийн төлөөх өрсөлдөөн Дунавска болон ЗХУ-ын Марина Лобач нарын хооронд болжээ. Дунавска шигшээ уралдааны бүх 4 төрөлдөө бүтэн оноо авсан боловч урьдчилсан шатны оноо арай бага байсны улмаас Лобачид 0.05-хан оноогоор ялагдан мөнгөн медалийн эзэн болсон билээ. Олимпод оролцох үедээ Дунавска гэмтэлтэй байсан гэдэг. Түүний хүртсэн мөнгөн медаль нь одоогоор Болгарын уран сайхны гимнастикчдаас хувийн төрлөөр олимпоос хүртсэн цорын ганц медаль юм.

Дунавска өдгөө Болгарын үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн ажил эрхэлдэг.