Адиже гол (Итали: Adige) нь Италийн хойд хэсгээр урсч, Адриатын тэнгист цутгадаг, Италид уртаараа 2-т орох гол юм. 409км урттай. Усаа цуглуулах талбай нь 12,100км² бөгөөд энэ нь По, Тибр голуудын дараа орох үзүүлэлт юм. Герман хэлээр Эч (Etsch), латин хэлээр Атэсис (Athesis) гэнэ.

Адиже гол
Газрын зураг
Режиа нуур

Австри, Швейцарын хилийн ойролцоо Альпийн нурууны Резиа оргилын орчимд Веноста амаас эх авч, өмнө тийш урсч байгаад тал газарт гарч ирэн, По голын дагуу урсгалаа зүүн зүгт өөрчлөн урссаар Адриатын тэнгист цутгана.