Адиабат процесс
Адиабат процесс буюу Адиабат төлөв байдлын өөрчлөлт (Эртний Грек: ἀδιάβατος монгол хэлээр «үл нэвтрэх») гэдэг бол гадаад орчинтой дулааны солилцоогүйгээр систем дэх нэг төлөв байдлаас нөгөө төлөв байдалд шилжих термодинамикийн процессыг нэрлэдэг. Энэ утгаараа адиабат ба «дулаан үл нэвтрэх» гэх үгнүүдийг ойролцоо утгаар хэрэглэнэ.[1] Иймд гаднын хүч үйлчлэхэд түүний эсрэг хийсэн ажил дотоод энергийг өөрчилж байна гэсэн үг юм. Нөгөө талаар дотоод энергийн өөрчлөлт нь гаднын хүчний эсрэг ажил хийхэд зарцуулагдсан байна. Термодинамикийн тэгшитгэлээс харахад
- ΔQ = ΔU + A
- Δ Q = 0 учир
- Δ U = A болж байна.
Дээрх гадаад орчинтой дулаан солилцоо байхгүй шинж чанар бүхий системийг адиабази гэнэ. Үүний эсрэг дулаан солилцоо бүхий процессыг диабат ба диатерм процесс гэнэ.
Цахим холбоос
засварлах Commons: Адиабат процесс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary: Адиабат процесс – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
засварлах- ↑ Siehe Abschnitt 2.1 „Wärmeübergang“ in Bošnjaković/Knoche: Technische Thermodynamik, Teil 1. 8. Auflage. Steinkopff-Verlag, Darmstadt 1998.