Зүүн өмнөд Алжирын төв хэсэгт манай дэлхийн алдарт Сахарын цөлийн нэгээхэн хэсэгт Тассилин-Аджерийн тал оршино.Энэ бол 80 мянган км2 талбайг эзлэн оршин Сахарын хамгийн том үндэсний парк түүний урт нь 700 км, өргөн нь 100км, дундаж өндөр нь 1500-1800 метр, хамгийн өндөр хэсэгтээ 2152 метр хүрдэг байна. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх гажилттай мэт энэ газар эхлээд харахад уйтгартай ямар ч сонирхолгүй мэт харагдана. Учир нь төрөл бүрийн хурц тод өнгө, хаа газар байх ногоон өнгө гайхалтай хэлбэр дүрс, чулуулаг, ургамал, цэцэгс бараг үгүй, бор, бор шаргал, хүрэн саарал өнгө ноёлож, дэлхийн хаана ч байхгүй туяа татна. Ургах нарны туяа хувирч, газарт цэнхэр туяатайгаар бууна. Үд дундын халуун наранд овоо толгодын бараа урсах мэт үеэлзэн зэрэглээтэж , санаанд оромгүй нам гүм болж нэг үе хий хоосон мэт, нэг үе тэмээ, орд шилтгээн мэт сонин зүйлс харагдах нь гайхалтай.Өндөрлөг газар нилээд их боловч яг уул овоотой тийм ч төстэй биш юм. Энэ тэгш өндөрлөг талууд хатуужсан зөөлөн элсэн чулуугаас бүрдэх ба 500 сая жилийн өмнөөс хагас налуу газар дээр давхрага хэлбэрээ олж эхэлжээ. Эндхийн хамгийн өндөр Адгарын шил юм. Энд жил 50-100 мм хур тунадас орох бөгөөд бороо жил бүр ороод байдаггүй, гэхдээс бас байнга хуурай ган ноёлоод байдаггүй. Сүүлийн 100 мянган жилд Европ тив мөстлөгийн үеэс дунд мөстлөгийн үед шилжиж байхад, дэлхийн бөмбөрцөгийн өмнөд хэсэгт чийгтэйгээс хуурайшлын үе рүү шилжиж байжээ.