Агаарын шүүлтүүр
Агаарын шүүгч нь нарийн хиймэл хялгасан бүтэцтэй эсгий хэлбэрийн хийцтэй, тоос, хог, бактер, харшил үүсгэгчдийг шүүн цэвэрлэж, агаарыг хүний эрүүл мэндэд зориулж цэвэрлэх зориулалтын шүүдэг хэрэгсэл юм. Химийн агаарын шүүгч нь химийн урвалаар буюу каталистаар хордсон агаарыг урвалжуулж цэвэрлэдэг тусгай шүүлтүүрийн технологи болно. Эдгээр шүүгч нь хүн ажиллаж амьдардаг бүх төрлийн байшингуудад ба нарийн техникийн хөдөлгүүрийн агаарын урсгалын голд нь байрлаж агаарыг шүүдэг. Мөн тусгай төмөр ялтсуудийг тогтмол гүйдэлд оруулж нарийн тоосыг соронздож шүүдэг агаарын шүүлтүүрүүд гэр ахуйд нэвтэрч байна. Дотоод шаталтат хөдөлгүүрүүдэд цаасан шүүлтүүр, порлон, даавуун шүүлтүүрүүд ашигладаг.
Шүүлтүүрийн ангилал
засварлахЕвропын Нормчиллын стандартаар дараах шүүлтийн зэрэглэлийг баримталдаг: [1]
Хэрэглээ | Зэрэг | Ажиллагаа | Ажиллагааны шалгуур | Шүүгдэх ширхгийн хэмжээ микрометрээр 100% хүртэл шүүх | Шалгалтын стандарт |
---|---|---|---|---|---|
Энгийн шүүгч | G1 | 65% | Дундаж | >5 µm | BS EN779 |
G2 | 65–80% | Дундаж | >5 µm | BS EN779 | |
G3 | 80–90% | Дундаж | >5 µm | BS EN779 | |
G4 | 90%– | Дундаж | >5 µm | BS EN779 | |
2догч шүүгчид | F5 | 40–60% | Дундаж | >5 µm | BS EN779 |
F6 | 60–80% | Дундаж | >2 µm | BS EN779 | |
F7 | 80–90% | Дундаж | >2 µm | BS EN779 | |
F8 | 90–95% | Дундаж | >1 µm | BS EN779 | |
F9 | 95%– | Дундаж | >1 µm | BS EN779 | |
Хагас Hepa | H10 | 85% | Дээд шүүлт | >1 µm | BS EN1822 |
H11 | 95% | Дээд шүүлт | >0.5 µm | BS EN1822 | |
H12 | 99.5% | Дээд шүүлт | >0.5 µm | BS EN1822 | |
Hepa | H13 | 99.95% | Дээд шүүлт | >0.3 µm | BS EN1822 |
H14 | 99.995% | Дээд шүүлт | >0.3 µm | BS EN1822 |
Эшлэл
засварлах- ↑ "Шүүлтүүрийн зэрэглэл". Filtration Engineering Ltd. Archived from the original on 2011-12-21. Татаж авсан: 2012-04-15.