1752 онд Дөрвөн ойрадоос салсан Захчин хошууны анхны ноён Жанваг нь өөрийн үр хүүхэдгүй байсан тул төрсөн дүү Авин-гаар элгэн(овог, элкэн)-г толгойлуулж Авин овог үүсэв. Ноёны дүү Авин нь Хамар хэмээх ганц хүүтэй байсан бөгөөд Хамар нь Чогчин, Дамба хэмээх хоёр хүүтэй байсан. Авин овог түүхэн хугацаандаа авиа зүйн өөрчлөлтөд орж Авьнай, Тавьнай гэх зэргээр хэрэглэгдэж ирсэн. Тэдний хойч удам одоог хүртэл төрөлх нутаг Захчин хошуу, одоогийн Ховд аймгийн Манхан суманд нутаглаж байгаа. Авин овог нь Шонтлой овгийнхонтой ойр дотно явж ирсэн түүх бий. Жанваг ноёны уг гарлыг мөшгивөл Киргиз гаралтай гэх аман яриа бий.