Австралийн Сенат
Австралийн Сенат (англи. Senate) —Австралийн парламентын дээд Танхим.
Австралийн Сенатад тус улсын 6 мужийн хүн амын хэмжээнээс үл хамааран тус бүрээс 12 сенатор, нутаг дэвсгэр бүрээс 2 сенатор төлөөлдөг нийт 7б сенатор байдаг ажээ. Сенатын сонгуулийг улс төрийн намын жагсаалтын дагуу явуулдаг бөгөөд Сенаторуудыг пропорциональ сонгуулийн системээр 6 жилийн хугацаатай сонгогддог юм. Сенатын тэн хагас нь гурван жил тутамд дахин сонгогддог. Нутаг дэвсгэрийн сенаторууд ердийн хугацааны хагас, өөрөөр хэлбэл гурван жилийн хугацаагаар сонгогддог.
Сенаторуудын бүрэн эрхийн хугацаа нь 7-р сарын 1-ээс 6-р сарын 30 хүртэл байдаг. Үүний зэрэгцээ Сенатын сонгууль нь Төлөөлөгчдийн танхимын сонгуультай зэрэг явагддаг бөгөөд шинээр сонгогдсон сенаторууд зөвхөн 7-р сарын 1-нд суудлаа эзлэх боломжтой тул шинэ Төлөөлөгчдийн танхим хэсэг хугацаанд хуучин сенаторуудтай хамтран ажиллах шаардлагатай болдог байна.
1973 оны Парламентын хуулиар Австралийн Нийслэл болон Умард нутгийн бүсээс тус бүр хоёр сенаторыг сонгодог.
Түүнчлэн 1949 он хүртэл муж бүр 6 сенаторыг сонгодог байсан, 1949 оноос 10 хүртэл болж 1984 оноос хойш 12 сенаторыг сонгодог болоод байна.