Август Энна

Август Энна (Дани хэл: August Enna, 1859 оны 5 сарын 13 – 1939 оны 8 сарын 3) нь дууриудаараа алдаршсан Данийн хөгжмийн зохиолч юм

Август Энна

Данид төрсөн Эннагийн уг гарвал нь Сицилийн Энна хот аж. Түүнийг нэрд гаргасан анхны бүтээл нь Шулам (1892) бөгөөд түүнээс гадна хэд хэдэн дуурь, дуу, хоёр симфони[1] (D минор, C минорын), хийлийн концерт[2] нь түгжээ. Бүтээлүүдэд нь Вагнерын хөгжмийн нөлөө туссан байдаг. Эннагийн бүтээлүүд Карл Нильсен зэрэг Данийн хөгжмийн зохиолчдод нөлөөлжээ.

Август Энна мөн төгөлдөр хуурын бүтээлүүд туурвижээ.

ЭшлэлEdit

  1. International who's who in music and musical gazeteer, Гүүгл дэх ном , p. 175
  2. Recording of Enna Violin Concerto in D. Danacord Records. 2009 оны 8 сарын 8-д хандсан.

Цахим холбоосEdit