Авга болон нагац

(Авга-с чиглүүлэгдэв)

Авга гэдэг нь монголчуудын ураг төрлийн ёсонд эцгийн төрлийн ахмад хүнийг дуудах нэр юм. Аавын эгчийг, мөн аавын эмэгтэй дүүг авга эгч, аавын ах эсвэл эрэгтэй дүүг авга ах гэдэг. Бас эцгийн садантай урагласан хүнийг авга бэргэн, авга хүргэн хэмээнэ. Эцгийн төрлийн дүүмэд хүнийг авга дүү гэх буюу ах дүүгийн хүүхдийг үеэл, хаяал, үе хаяа гэдэг. Харин нагац гэдэг нь эхийн төрлийн хүнийг дуудах нэр юм. Ээжийн ах ба эрэгтэй дүүг нагац ах гэх ба ээжийн эгч эмэгтэй дүүг нагац эгч гэнэ.