Аварга богино нүүрт баавгай

Өмнөд Америк болон Хойд Америкийн газар нутгаар амьдарч байсан устаж үгүй болсон баавгайн эртний төрөл зүйл юм. Биеийн хэмжээний хувьд орчин үеийн баавгайн аль ч төрөл зүйлээс үлэмж том байв. Пилоциний сүүлчээр устсан гэж үздэг. Цаг үеийнхээ дээд эрэмбийн махчин байсан ба одоогоор мэдэгдээд буй дэлхийн бүх цаг үеийн хамгийн том хөхтөн араатан юм. Өмнөд Америкт нутаглаж байсан популяц(Arctotherium angustidens) нь Хойд Америкт нутаглаж байсан зүйл(Arctodus simus)-ээсээ биеэр арай том байдаг. Эрэгчин нь эмэгчнээсээ 30-50%-аар том байдаг. Нас бие гүйцсэн эрэгчин нь 983-2042кг жинтэй, 3.4-4.3м урттай, сэрвээний өндөр нь 180см(нас бие гүйцсэн эрэгтэй хүний дундаж өндрөөс ч өндөр гэсэн үг) хүрнэ. Түүний үнэмлэхүй биеийн хэмжээ нь экосистемийн гол өрсөлдөгч болох сэлмэн шүдэт бараас олзоо хамгаалахад хангалттай байсан гэж үздэг. Хэдийгээр дээд зэрэглэлийн махан идэштэн ч заримдаа сэг зэмээр хооллодог байжээ.