АбачиАрван гуравдугаар зуунд Зүүн Өмнөд Азийг байлдан дагуулахад оролцсон монгол цэргийн жанжин. Абачийн цэрэг 1287-1288 онд Вьетнамын хэд хэдэн сууринг эзэлжээ. Абачи 1288 оны эхээр давшилтаа амжилттай үргэлжлүүлж Ханойд тулж очоод түүнийг эзлэн авчээ. Хятадын усан цэрэг Вьетнамд ялагдсанаас болж Абачийн монгол цэрэг тэнд хоол хүнсгүй хоцорсон байна. Тэгээд уулын нарийн хавцалд дайсны отоонд бүслэгдэн хиар цохиулж, 1285? онд Абачи эцэс болжээ.