АСМ Олон улсын коллежийн программчлалын тэмцээн

АСМ Олон улсын коллежийн программчлалын тэмцээн (Англи: ACM International Collegiate Programming Contest (ICPC) нь олон улсын коллежийн оюутнуудыг программ хангамжаар чадвараа сайжруулах, бусад сургуулиудын оюутнуудтай харьцах, асуудал шийдвэрлэх чадвараа харуулах, программчлал, багаар ажиллах чадвараа сорьдог, IBM компанийн ивээн тэтгэдэг том тэмцээн юм. Оролцох баг эхэлж бүсийн тэмцээнд 9-12 сард оролцоно. Дараа нь бүс бүрээс шалгарсан багууд 3-4 сард Дэлхийн аваргын төлөө өрсөлдөнө.

ICPC-ын лого

Дэлхийн аварга баг цом, үнэмлэх, 12000$-оор шагнуулна, эхний 4 багт алтан медаль хүртээж баг бүрийг 6000$ шагнана, 5-8-р байрын багуудыг мөнгөн медаль болон 3000$-оор, 9-12-р байрын багуудыг хүрэл медаль, 1500$-оор шагнадаг.

Гадаад холбоос

засварлах

ACM тэмцээний дүрэм