АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль
Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн сонгууль дөрвөн жил тутам арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн Мягмар гарагт болдог. Үүнээс өмнө бүх мужууд анхан шатны сонгууль болон намын их хурлаа зохион байгуулж, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах их хурлын төлөөлөгчдийг сонгодог. Эдгээр мужийн анхан шатны сонгууль болон намын их хурал нь нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд болдог. Долоо, найм, есдүгээр сард үндэсний их хурал болдог. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдөгчдийн нэрс урьдчилсан байдлаар анхан шатны сонгууль болон намыг хаалттай хуралдаан болохоос өмнө олон нийтэд тодорхой болдог. Тиймээс намын их хурлууд ёс төдийн арга хэмжээ байдаг. Намын их хурал дээр ерөнхийлөгчид нэр дэвшигчийг албан ёсоор зарлаж, мужийн төлөөлөгчдийн ирц, намын мөрийн хөтөлбөрийг баталдаг. Намын их хурал нь сонгуулийн кампанит ажлын эхлэл болдог.