АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Департамент

АНУ-ын Дотоодын Аюулгүй Байдлын Департамент (англи. Department of Homeland Security, DHS) - АНУ-ын гүйцэтгэх засаглалын нэг яам.

Дотоод аюулгүй байдлын яамны албан тэмдэг

Байгуулагдсан түүх

засварлах

АНУ-д 2001 оны 9-р сарын 11-нд болсон алан хядах террорист үйл ажиллагааны дараа Америкийн Нэгдсэн Улсад аюулгүй байдлын зохих түвшинг хангахын тулд аюулгүй байдлын албадыг багтаасан цоо шинэ бүтцийг бий болгож, террорист халдлагын аюулаас урьдчилан сэргийлэх, байгалийн гамшиг зэргийн бүх алба, хэлтсүүдийн оновчтой хоорондоо уяалдаатай ажиллах үндсэн зорилго тавьсан. Энэхүү бүтэц нь өмнө нь байсан аюулгүй байдлын алба болон терроризмтой тэмцэх шинэ аргыг хэрэгжүүлэх зорилготой тусгайлан байгуулагдсан хэлтсүүдийг нэгтгэсэн Дотоодын Аюулгүй Байдлын Департамент болсон байна.

2001 оны есдүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш /залуу/ америкчууд болон АНУ-ын Конгресст хандаж хэлсэн үгэндээ Үндэсний аюулгүй байдлыг зохицуулах шинэ агентлаг болох Дотоодын аюулгүй байдлын газар (Office of Homeland Security) байгуулснаа зарласан. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс үзвэл, шинэ хэлтэс нь 10 гаруй аюулгүй байдлын албадыг нэгтгэсэн байв.

Дотоод аюулгүй байдлын газрыг 2001 оны 10-р сарын 8-нд албан ёсоор танилцуулсан юм. Ерөнхийлөгч Пенсильвани мужийн амбан захирагч асан Томас Рижийг (Thomas Joseph Ridge) тус газрын анхны тэргүүнээр томилсон байна. Аюулгүй байдлын чиглэлийн газрын бүх хэлтэс, албад, байгууллага, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж, тэдний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах нь тус газрын үндсэн ажил гэж ерөнхийлөгч хэлжээ.

Яам болсон түүх

засварлах

2003 оны 3-р сарын 1-нд Дотоодыг хамгаалах газрыг Дотоодын Аюулгүй Байдлын Департамент (Department of Homeland Security) болжээ. Дотоод аюулгүй байдлын яамны (DHS) үйл ажиллагааг нийгэмд бүрэн хяналт тогтоох оролдлого хийсэн гэж шүүмжилдэг.

 
Алехандро Майоркас

2022 оны байдлаар ажиллагсдын тоо 240 мянган хүн, төсөв нь 52.2 тэрбум ам.доллар (яамны албан ёсны цахим хуудас) байна.

2021 оны 2-р сараас 1959 онд төрсөн Алехандро Майоркас удирдаж байна.

Яамны 1-р орлогч сайдын мэдэлд байдаг байгууллагууд:

  • Далайн эргийн хамгаалалт (Coast Guard)
  • Хил, гаалийн алба (Immigration and Customs Enforcement)
  • Иргэншил, цагаачлалын алба (Citizenship and Immigration Services)
  • Хилийн цэрэг, гаалийн алба (Customs and Border Protection)
  • Онцгой байдлын Агентлаг (The Federal Emergency Management Agency)
  • Хууль сахиулах байгууллагын ажилтнууд бэлтгэх Холбооны сургалтын төв (Federal Law Enforcement Training Centres)
  • Нууц алба (Secret Service)
  • Үйл ажиллагааг удирдан уяалдуулах алба (Office of Operations Coordination)
  • Тээврийн аюулгүй байдлыг удирдах газар (Transportation Security Administration)
  • Кибер аюулгүй байдал, дэд бүтцийг хамгаалах Агентлаг (Cybersecurity and Infrastructure Security Agency)
  • Кибер болон харилцаа холбооны аюулгүй байдлын алба (Office of Cyber Security and Communications)
  • Үндэсний харилцаа холбооны тогтолцооны газар (National Communications System)
  • Үндэсний Кибер аюулгүй байдлыг удирдах газар (National Cyber Security Division)
  • Дэд бүтцийн аюулгүй байдлыг удирдах газар (Office of Infrastructure Protection)
  • Засгийн газар хоорондын хөтөлбөрийн газар (Office of Intergovernmental Programs)
  • Эрсдлийн дүн шинжилгээ хийж удирдах газар (Office of Risk Management and Analysis)
  • Био хэмжил зүйн удирдах газар (Office of Biometric Identity Management)
    • Судалгаан хэлтэс (Research Division)
    • Давтан сургалтын хэлтэс (Transition Division)
    • Инновацын хэлтэс (Innovation Division)
    • Дэсрэх бодисын хэлтэс (Explosives Division)
    • Хими-биологийн хэлтэс (Chemical and Biological Division)
    • Хил, далайн аюулгүй байдал эрхэлсэн хэлтэс (Border and Maritime Security Division)
    • Удирдлага, хяналт, харилцан ажиллагааны хэлтэс (Command, Control, and Interoperability Division)
    • Хүний хүчин зүйлийн хэлтэс (Human Factors Division)
    • Дэд бүтэц, геофизикийн хэлтэс (Infrastructure/Geophysical Division) зэрэг ордог байна.

Албан ёсны цахим хаяг: https://www.dhs.gov/