"Хамуут" хэмээх Гэндэнгийн Лувсаншарав заан

Монгол Улсын Заан "Хамуут" хэмээх Гэндэнгийн Лувсаншарав. 1895 онд одоогийн Хөвсгөл аймгийн Арбулаг суманд Даншигийн Бүргэд цолтой Гэндэнгийн 6 дахь хүүхэд болон мэндэлжээ. Бага насандаа хийдэд шавилан сууж бурханы ном үзэж байсан боловч үеийнхээ хүүхдүүдтэй байнга барилдаж байх сонирхолтой нэгэн байжээ. Түүнийг үе тэнгийнх нь хүүхдүүд барилдаад дийлдэггүй байсан гэдэг. Улмаар эр өсөж эсгий сунахын хэрээр өөрөөс нь том насанд хүрсэн лам нар ч барилдаад дийлдэхггүй болжээ. Үргэлжлэл бий...